
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган, Архангай, Завхан аймгийн 10 сумын нутагт нийт 14 түймэр асчээ. Эдгээрээс Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймгийн зургаан суманд гарсан түймрийг цурманд оруулаад байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Ренчинлхүмбэ, Цагаан Үүр сумын I, II багийн “Хясалын гол, “Аргалтайн гол”, “Бөргөөгийн гол”, “Армагийн хагархай”,”Хээгт” гэдэг газар гарсан ойн түймрйн голомт хүрээгээ тэлж, хоорондоо нийлэн асаж байгааг унтраахаар аймгийн Онцгой байдлын алба ажиллаж байна.
Мөн Ханх, Чандмань-Өндөр, Улаан-Уул, Цагаан нуур сумын нутагт түймэр гарсан байна. Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт хоёр, Архангай аймгийн Их тамир сумын нутагт мөн түймэр асчээ. Он гарсаар улсын хэмжээнд 120 гаруй удаа түймэр гараад байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ