Ялтны эрхийг сэргээсэн байна

img

Багануур дүүргийн Прокурорын газраас тус дүүрэг дэх чанга дэглэмтэй хориход ял эдлэж буй ялтнуудын  ял эдлэлтийн байдалд хяналт тавих явцад зарим хоригдлууд Монгол улсын Өршөөлийн хуульд  хамрагдаагүй  болон  өнгөрөгч 2008 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтөөр гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ялын хэмжээг багасгасан заалтыг хэрэглээгүйгээс зарим ялтны жинхэнэ эдлэх ялыг хуульд нийцүүлээгүй байсныг шалгалтаар тогтоож прокурорын тогтоолоор, шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүж, ялтны эрхийг сэргээжээ.

Энэ дагуу шүүх Эрүүгийн хуулийн 60.3 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Пүрэвдорж, Б.Баярчулуун нарыг хорих ялаас тус бүр 5 жилийг хасаж, ялтан Э.Ганбатын эдлээгүй үлдсэн 1 жил 2 сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд бүрэн хамруулан хорих ангиас суллажээ.

Цаашид прокурор энэ шалгалтыг үргэлжлүүлэн хийхээр шийдвэрлэсэн байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

solo:
sain bna sh dee, busad angiudad ch gesen iimerhuu bonus yal edleed suuj bgaa humuus zunduu l bgaa,hiisen heregtee tohirson yalaa edleh ni zuitei bolovch iluu yal edleh ni zohimjgui yumaa.hujaa naraar mongoloo duurgeed halh zaluusaar shorongoo duurgeed yahav dee tiimuu.
2012-05-17