"УБТЗ" нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлнэ

img

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг 125 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ дагуу энэ оны төсвийн тухай хуульд заасан 150 тэрбум төгрөгийг ам.долларт шилжүүлэн долдугаар сарын 02-ны дотор “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх дансанд төвлөрүүлэх юм.

Үлдэгдэл 20 тэрбум төгрөгийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах бөгөөд нэмэлт эх үүсвэр батлагдан, шилжүүлэх хүртэл хугацаанд арилжааны банкнаас зээл авч дүрмийн санг бүрдүүлнэ.

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд тохиролцсоны дагуу талууд тус бүр 125 сая ам.доллар гарган нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх болсон юм. Ингэснээр “УБТЗ” нийгэмлэг техникийн шинэчлэл хийх, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, ачаа илгээгч, хүлээн авагчийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор хөдлөх бүрэлдэхүүн авах зэрэг боломж бүрдэнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

za odoo bolnoo unee shig tolgoitoi zasgiin gazriin terguun batbold oo, bas chinii bogsiig unsej guideg halzan ochirhuu guai. naad shiidver chin ali heden jiliin omno garsan 1 asuudlaar zasgiin gazar heden udaa shiidver gergej hamgiin gol ni teriigee yamar ih reklamddag yum be? Ard tumniig teneg mulguu gej bodohoo odoo bolih boloogui yu? naad asuudliig chin shiiduulsen 2 said ni iim ih reklam hiigeegui l syydlaasaa buusan bh shuu. ochirhuu gej zavhai er odoo bolioch. minjee gej nariin bichigteigee yavdag
2012-05-17