
Энэ оны I улиралд төрийн захиргааны төв байгууллагад иргэдээс 7237 өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Эдгээрийн шийдвэрлэлт 87 хувьтай байгаа гэсэн дүн гарчээ. Тэгвэл нутгийн захиргааны байгууллагууд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын 90 хувийг шийдвэрлэсэн байна.
Иргэд ихэвчлэн гэр, орон сууц, ажлын байртай болох, газар эзэмших, зээл, мөнгөн тусламж, эмчилгээний зардал хүсч төрийн захиргааны төв байгууллагад хандсан бол нутгийн захиргааны байгууллагууд дээрхээс гадна зуданд малгүй болсон малчдын нийгмийн асуудлыг шийдэх, зээл хөнгөлөх, ажлын байр нэмэгдүүлэхтэй холбоотой өргөдөл, гомдол хүлээн авчээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ