Бэлчээрийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг түр хойшлууллаа

img

УИХ-ын Байгаль Орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо дөнгөж сая хуралдаж дууслаа. Байнгын хорооны хуралдаанаар Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр  ховордсон гэдэг нь устаж буй гэсэнтэй ялаагүй учраас амьдтыг  экспортлох тухай ярих хэрэггүй. Харин ч тэглэх хэрэгтэй гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байлаа.  Харин дараа нь Бэлчээрийн тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр болсон. Хууль санаачлагч  УИХ-ын гишүүн Р.Буд Бэлчээрийн тухай хууль гэдэг  манай улсын нийгэм эдийн засгийн гол тулгуур.

Тиймээс холбогдох албаныхан тэр тусмаа ХХААХҮ-ийн сайдыг оролцуулах ёстой учраас уг хуулийн хэлэлцэх эсэхийг түр хугацаагаар хойшлуулъя гэсэн горимын санал тавьсан.  Бэлчээрийн тухай хууль гэдэг Монголчуудын амьдралыг өөрчлөх үү гэсэн асуудал яригдах учраас энэ хуулийг хэлэлцэх нь зөв ч судалгааны зүйлүүд дутмаг байгаа учир түр хугацаагаар хойшлуулах хууль санаачлагчийн горимын саналыг дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ