Монгол боксчин медалийн тулаанд дийлдэв

img

Өмнөд хөршийн Чинхуандао хотноо эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах долоодахь удаагийн тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр 64 кг-ийн жинд Азийн аварга Э.Уянга хүрэл медалийн төлөө Европын Залуучуудын аварга, 20 настай Польшийн Магдалена Стельмахтай тулалдаж 10:17-гоор ялагджээ. Тэрээр эхний үеүдэд 3:3, 3:4-өөр тэнцүү өрсөлдөж байсан ч гуравдугаар үед 2:4, төгсгөлийн үед 2:6 оноогоор дийлдсэн байна. Лондоны зуны олимпийн төрөлд эмэгтэй боксын төрөл анх удаа оролцох болсон тул энэхүү ДАШТ-ий гурван жинд () эрх олгох тулаан өрнөж байна. Анх удаа хамгийн олон баг буюу 77 орны 343 боксчин Хятадад болох түүхэн мөчид оролцоно. Олон улсын сонирхогчдын боксын холбоо анх 1994 онд Бээжинд хуралдсан чуулганаараа сонирхогчийн боксын төрөл эрэгтэй, эмэгтэй гэж ангилагдах болсон талаар зарлаж байжээ. Анхны эмэгтэй боксын олон улсын албан ёсны тэмцээн 1997 онд АНУ-ын Скрентон хотод зохиогдож, мөн дөрвөн жилийн дараа энэ хотод анхны ДАШТ явагдсан түүхтэй ажээ.                        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Munkhbaatar:
Uyanga lag shiv
2013-03-27