-Нийгэм болж бүтэхгүй байгаа газарт хошин урлаг хөгждөг гэдэг. Манайд хошин урлаг ингэтлээ хөгжөөд байна уу. Эсвэл та бүхэн авъяаслаг байна уу?
-Англи, Америк хаана ч байсан хошин урлаг хөгжихгүй байгаа. Нийгмийн стресс хаана ч байдаг. Өндөр хөгжилтэй улсад ч хошин урлагийн эрэлт хэрэгцээ байгаа. Английн хатан хааны тоглолтод ч хошин урлагийнхан хамгийн өндөр нэр хүндтэй байдаг. Энэ нь хошин урлагийн нэр хүндийг илтгэнэ. Энэ бол хүмүүсийн хэрэгцээ, нийгмийн шаардлага байгаа. Хүмүүс янз бүрээр ярьдаг. Бүх л салбарт алдаа, оноо байгаа. Тэдгээрийн нэгэн адил замаар л бид явж байна.
-Сая 75 мянгаар хошин урлагийнхан хамтарсан тоглолт хийсэн. Тасалбарын үнэ нэлээд их шүүмжлэлд өртөх шиг болсон. Энэ талаар?
-Ганцхан тоглолт хийсэн. Тэр тоглолт ашгийн төлөө тоглолт биш байсан. Бид Эх нялхсын нярайн тасагт хэрэгцээтэй маш олон тоног төхөөрөмж авч өгсөн. Энэ тоглолтоос олсон ашгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулсан. 75 мянган төгрөгөө төлсөн үзэгчид хамтарсан тоглолт үзээд, хүүхдүүдэд буян болсон.
-Энэ тоглолтоос хэчнээн хэмжээний ашиг олсон бэ?
-Энэ тоглолтын төлөө асар их зардал гарсан. Зүгээр л хамтарсан наадам байсан.
-Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр төрсөн гэсэн, төрсөн өдрөөрөө баярладаг уу, ажилладаг уу?
-Олон тоглолттой байдаг учраас баярлаж чаддагүй юм. Ажиллаж л баярладаг.
-Найрын ширээний ууцын ямар дүрд тоглож байгаа вэ?
-Найрын ширээний ууцад малчин Доржийн дүрд тоглож байгаа. Энэ драмын театрт тавигдаж байхад манай багш тоглож байсан. Багшийнхаа тоглосон дүрд 30 жилийн дараа тоглох гэж байгаагаа асар их бэлгэшээлтэй хэрэг гэж бодож байгаа.
-Нууц биш бол Асашёорюүтэй яагаад муудалцсан юм бэ?
-Муудалцаад байсан юм байхгүй. Бид маш сайн найзууд.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ