-Төрийн хүн гэж та хоёрынхоор хэн бэ?
-Заанаа: Төрийн төлөө зүтгэдэг хүнийг л тэгж хэлэх байх. Одоо бол төрийнхөн маань хувийнхаа төлөө л зүтгээд байна. Хувийн амьдрал, амбицын төлөө хүмүүс яваад байна. Уг нь олон нийтийн өмнө хариуцлага хүлээж, үүнийг даахын төлөө амьдрах ёстой. Гэтэл төр гэдэг одоо амьжиргааны хэрэглэгдэхүүн болоод байна.
Амбий: -Өрхийн тэргүүн аав. Айл гэрээр бодоход аав л байх ёстой. Аав л хөгийн байвал хүүхдүүд хогийн байна. Аав хэрүүлч бол хүүхдүүд хэрүүлч болж хүмүүжнэ. Миний бодлоор Хүн чанарын эрхэмлэгч аав хүн л байх ёстой.
- “Маск” продакшний тулгын гурван чулуу гэж хэлж болохоор Баярмагнай, Мєнхсайхан, Эрдэнэзаан гээд нэг үеийн сайхан жvжигчдийг хараад vзэгчид баярладаг. Ер нь та нарын хамтын уран бvтээл цаашид хэр удаан vргэлжлэх бол?
-Заанаа: Яваад л байна. Хаа хүрэх нь вэ. Тэр хүртлээ явах болно. Одоо ч нэг нэгнийхээ зан ааш, сайн мууг мэдэх болж дээ.
-
Тайзан дээр хамт ажиллаад хэдэн жил болсон бэ?
- Заанаа: Мєнхсайхантай драмын театраас хамт явж байна. Бие биенээ мэдэх болоод 17 жил болж. Харин Магнайтай танилцаад 10 жил болж байна."Маск" продакшн байгуулагдаад долоон жил болж байна. Энэ хугацаанд 16-17 шинэ уран бүтээл хийсэн, нэг кино, нэг DVD хийсэн байна. Продакшн маань одоо 40-өөд уран бүтээлчтэй болсон.
-Сонгуульд нэр дэвших үү, дуучин С.Жавхлан шиг
-Заанаа: Үгүй, заавал Жавхлан шиг байдаг нь юу вэ дээ /инээлдэв/
-Амбий: Хэзээ ч үгүй
-Олны танил байх хэцүү юу?
-Заанаа: Хэцүү ч гэхэд хаашаа юм. Сайхан үедээ сайхан, хэцүү үедээ хэцүү. Нэлээд өндөр хариуцлага байдаг. Тиймээс хариуцлагатай амьдрах хэрэгтэй болдог юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ