
Сонгинохайрхан дүүргийн XXIV хороо буюу бидний мэдэхээр Баянхошууны баруун салаанд хүүхдийн цэцэрлэг байдаггүйгээс тэнд амьдардаг 2-5 насны 615 хүүхэд суралцах эрхээ эдэлж чадахгүй байсан юм.
Энэ асуудлыг “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Баянхошуу орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс анхаарч БСШУЯамтай хамтран тус хороон дахь анхны цэцэрлэгийг ашиглалтад оруулж, энэ сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн байна.
Мөн тус цэцэрлэгийн хүүхэд багачуудын сурч, хөгжих орчин нөхцлийг сайжруулах зорилгоор зөөлөн эдлэлийн дэмжлэг үзүүлээд байгаа ажээ.ДЗМОУБ-ын Баянхошуу ОНХХ нь орон нутгийн хүүхдүүдийн суурь боловсролын хүртээмжийг сайжруулах, хүүхэд хөгжил хамгааллын тогтолцоог сайжруулах зорилгоор хөгжлийн олон талт үйл ажиллагааг орон нутгийн боловсролын байгууллага сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж байна.
Баянхошуу ОНХХ нь орон нутгийн хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор хувилбарт сургалт, сургалтын тоног төхөөрөмж, багшийн арга зүйг сайжруулах ажлуудыг шат дараатай зохион байгуулсаар иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ