-Амбий ах өөрийгөө ямар амьтантай зүйрлэх вэ?
-Амбий: Дөнгөж төрсөн хөөрхөн эгдүүтэй гөлөгтэй зүйрлэж байна.
-Заанаа: Янзагатай төстэй юм уу даа. Хөл дээрээ дэнжигнээд л.
-Уураа хэрхэн гаргадаг вэ?
Амбий: Бухимдаад л болчихдог шдээ.
- Том жүжиг сонгож авчээ нэг шатаар ахиж байна гэж ойлгож болох уу?
-Амбий: Дорнодоос оркестр ирж байгаа. Энэ мюзикл дээр их том баг ажиллаж байгаа. 90 гаруй уран бүтээлчид оролцоно.
-Жүжигчин Бооёо эмгэний дүрийг бүтээхдээ гудамжаар явж буй эмээ харж дүрээ хийдэг гэсэн. Заанаа ах хэр олон эмэгтэй харж байна эхнэр чинь хардах юмуу?
-Заанаа: Сохорсон биш харж л явдаг. Боломж олдвол ярилцахыг боддог. Амьдрал хайр итгэлцэл дээр тогтдог гэж боддог. Эхнэр хардаад байвал би тайван ажлаа хийж чадахгүй болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ