Амбий: Заавал царайлаг Ромео байх ёстой юмуу
-Амбий ах их сайхан дуулдаг. Одоо хэвээрээ юу? -Амбий: Бэлтгэл сайн хийвэл дуулнаа. Гэхдээ дуулна гэдэг чинь их хэцүү мэргэжил шүү дээ. Би дуучин гэхгүй ээ өөрийгөө. -Яагаад “Найрын ширээний ууц”-ыг сонгож авсан юм бэ. Мюзикл болгоход хэцүү байв уу?
-Амбий: Хамгийн гол асуултыг асуусанд баярлалаа. 30-аад жилийн өмнө тоглогдсон жүжиг. “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр олон түмэн сайн таньдаг найруулагч Г.Доржсамбуу агсан Дэмбээгийн Мягмар гуайд захиалж бичүүлсэн “Найрын ширээний ууц” зохиолоор анх жүжиг хийсэн. Дараа нь кино болсон.
Дорнод аймгийн театр хөгжимт драмын жүжиг болгож тайзнаа тавьсан. Өнөөдөр мюзикл болгон тавьж байгаа нь бидний мөрөөдөл байсан. Жүжигчдийн чадлыг шалгасан бүтээл. Гол санаа нь “Хуцаа танихгүй бол удмаа танихгүй. Удмаа танихгүй бол цусаа танихгүй. Цусаа танихгүй бол улс орон үгүй болно”. Тиймээс хүн бүр ургийн бичгээ хөтлөх цаг нь болжээ “ гэсэн утгыг гол болгон гаргаж байгаа.
-Та хоёр олимп үзэх үү
-Заанаа: Үзэж амжихгүй байхаа . Уран бүтээл гээд завгүй байна.
-Ганц гоё онигоо ярьж өгөөч?
Амбий: Заанаагийн нэг ярьдаг нэг онигоог ярья.Би“Ромео Жульетта ”жүжгийн Ромеогийн гол дүрд тоглож байна гэнэ. Үзэгчид тоглолтыг сэтгэл догдлон үзэж дуусаад алга ташиж байхдаа Ромео нь хаа байна гэж нэг нэгнээсээ асуугаад зогсох юм. Заавал царайлаг Ромео байх ёстой гэж үзэгч хайгаад байх юм гэсэн.
-Солонгосын сериал үздэг үү
-Амбий: Үгүй. Харин Гансэрээгийн “Хувь заяны ээдрээ” 60 ангит сериалд одоо л тоглох гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ