-Таны бүтээсэн дүрүүдээс “Сумын цагдаа” их сайхан дотно санагддаг. Кино хийх бодол бий юу?
-Заанаа: Кино хийхгүй ээ. Амьдралаас төрж гарсан л сэдэв. Би сумын цагдаагийн гэрт очиж үзсэн. Тухайн үед сумын цагдаа хэрэгтнээ саатуулах газар байхгүй. Сэжигтнүүдтэйгээ хоолоо хувааж идээд, шөнө унтахдаа хувь заяандаа найдаад унтчихдаг гэж ярьдаг юм билээ. Ямар сайндаа л байцаалтад орохоосоо өмнө махаа хэрчсэн үү гэж асууж байхав цагдаа нь . /инээв/ Энэ бол амьдралын бодит сэдэв.
“Хайр харуусал" гээд уран сайхны кинонд их өөр дүр бүтээсэн. Тэгэхээр хошин урлагаас өөр дүр бүтээх хэцүү байв уу?
-Заанаа: Жүжигчин хүн аль ч жанрт тоглодог байх ёстой. Бүх дүрд хувирах чадвартай байх хэрэгтэй л дээ.
-
Яг одоо бирд гарч ирээд ганц хүслийг чинь биелүүлье гэвэл та хоёр юу хүсэх вэ?
Заанаа: Эрүүл байх. Өвчингүй байх.
Амбий: Би хувьдаа агуу юм хийх гээд байгаа биш. Эрхээ мэддэг. Үүргээ биелүүлдэг. Эвтэй бай. Нэгнийгээ дэмждэг байх хэрэгтэй. Ийм л зүйл хүснэ дээ.
-Намд элссэн үү?
Заанаа: Нам бус. Төрд ажиллаж буй хүмүүсээс Х.Тэмүүжин гишүүнийг дэмждэг. Бодлого нь зөв.
Аль нутгийн хүүхдүүд вэ?
Заанаа: Увс аймгийн харьяат. Би өөрөө Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Манайх намайг зургадугаар ангид сурч байхад Увс аймагт нүүж очсон. Би тэнд аравдугаар ангиа төгссөн л дөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ