-Монголын номер нэг жүжигчин гэвэл хэнийг нэрлэх вэ та хоёр?
Амбий: Ардын жүжигчин Б.Дамчаа, Т. Цэвээнжав, Д. Дорлигжав, Б. Цэрэнпагма. Тэд бол жинхэнэ дүр бүтээсэн хүмүүс. Тэгсэн хэр нь дүр бүтээгээгүй гэж ярьдаг хүмүүс. Агуу жүжигчид.
Заанаа: Би бас Амбийтай адилхан доо. Монголын сор болсон жүжигчид Б.Дамчаа, Д.Дорлигжав, Б. Цэрэнпагма, Т.Цэвээнжав нарыг хүндэлж явдаг. Энэ чат чинь зүгээр юм бишүү босож, хөдлөж уншигчдын асуултыг өөрөө уншиж болдог юм байна. /инээв/
-Амбий ах аль нутгийн хүн бэ?
Амбий: Миний аав Сүхбаатар аймгийн харьяат. Би өөрөө Дорнод аймагт төрсөн. Дунд сургуулиа аймагт дүүргэсэн.
-Заанаа та их ууртай юу?
Заанаа: Харагдах талаасаа ууртай харагдаж байж магадгүй. Хүнийг гаднаас дүгнэж болохгүй л дээ. Их ууртай харагддаг юм шиг байгаа юм /инээв/
-Хадлан хошиг жүжгийн үеэр таны бүтээсэн дүр их “хөгийн” зан гаргадаг. Амьдрал дээр энэ дүртэйгээ хэр ойр вэ?
Заанаа: Миний эсрэг дүр гэж хэлж болно. Өөрийнхөө байгаагаар дүр бүтээж болохгүй шүү дээ. Жүжигчин хүн янз бүрийн дүр бүтээдэг юм шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ