Монгол эгшиглэн: “Бид Монгол хүүхдүүд-2012” тоглолтоо толилуулна

img

Ардын урлагийг үе тэнгийн  хүүхэд багачууддаа  сурталчилан, таниулж яваа “Монгол эгшиглэн ” хамтлаг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе” уриан дор “Бид Монгол хүүхдүүд-2012” нэртэй өөрсдийн бие даасан гурав дахь тоглолтоо хийх гэж байна. Тоглолт  монгол бөхийн өргөөнд энэ  сарын 31-нд тоглогдох бөгөөд олсон орлогоо “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д хандивлах аж.  Тоглолтод урилгаар язгуур урлагийн “Домог” хамтлаг, Дархан хотын “Эгшиглэнт чимээ” хамтлаг ДБЭТ-ын найрал дуучид оролцох юм байна. “Монгол эгшиглэн”  хамтлагийн авъяаслаг багачууд Дархан, Эрдэнэт хотууд болон Япон, Солонгосын орнуудаар аялан тоглолтоо  хийх  төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ