“Номын ертөнц” үзэсгэлэн хаалтаа хийнэ

img

Монголын Залуучуудын холбооны нэг давхарт зохиогдож буй “Номын ертөнц” нэртэй зохиолчид болон хэвлэлийн газрууд өөрсдийн бүтээсэн номоо дэлгэн тавьсан үзэсгэлэн нээгдээд байна. Тус үзэсгэлэнд  дэлхийн сонгодог зохиолууд, монголын зохиолчдын нутаг ус, аав, ээж, эрүүл мэнд, спорт гээд сэдэв бүхнээр бүтсэн номууд дэлгэгджээ.   Орчуулагч Ж.Нэргүй, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн булан гэх мэт уран бүтээлчээр нь нэрлэсэн хэсэг ч байгаа аж. Мөн хэвлэлийн газрууд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай зэрэгцэн хэвлэлтийн өнгө үзэмж, чанар хийц сайтай ном гарч байгаа нь олзуурхууштай санагдсан. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр яруу найрагч, зохиолч М.Уянсүхийн шинэ номын нээлт, “Адмон” хэвлэлийн газар бага насны хүүхдэд зориулсан бүтээлүүдээрээ ялгарч байсан.   Тухайлбал, тус хэвлэлийн газраас эрхлэн гаргасан хөгжимт номуудыг дурдаж болох юм. “Аман хуурын сурах бичиг” хөгжмийн зэмсэгтэй хамтад нь хүүхэд багачууддаа хүргээд удаагүй байсан уг хэвлэлийнхэн  үзэсгэлэнгийн үеэр  төгөлдөр хуур хөгжмийн ном бүтээснээ танилцуулсан. Манайхан гадаадын улс орны дуутай ийм төрлийн номыг өндөр үнээр худалдан авч хэрэглэдэг байсан бол одоо өөрийн орны хүүхдийн зохиолчдын бүтээлээс хүүхдүүддээ авч өгөх  боломжтой болжээ. Энэ мэт оюунт хүмүүний соёлыг гайхуулсан олон бүтээлийг нэрлэж болох бөгөөд тус үзэсгэлэн өнөөдөр хаалтаа хийх юм.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn ''''''''''''''';;;;;;;;;;;''''''''''
2012-05-17