Амбий: Би цэрэгт очиж зодуул гээд байгаа юм биш ээ

img

-Хүнийг инээлгэх хэцүү юу? -Заанаа: Хэцүү байлгүй яахав. Хүнийг инээлгэнэ гэдэг зүгээр нэг марзагнах асуудал биш. Тухайн жүжигчнээс маш их ур чадвар, мэдрэмж шаарддаг. Тийм ч болохоор хошин урлагийн жүжигчид үзэгчдийг инээлгэхийн тулд үнэхээр тэр дүрдээ бүрэн орж байж үзэгчдийг инээлгэнэ. Яг энэ агшинд үзэгчдийн анхаарал миний нүдний харц руу чиглэсэн байна гэх зэргээр мэдрэх нь л чухал. -Амбийгийн хувьд хувь хүний хүмүүжлийн асуудлыг юу гэж боддог вэ? -Амбий: Миний хувьд айлын бага хүүхэд, аавдаа ч нэг их зодуулж байгаагүй. Ах нараасаа  банга хүртэж байсан. Миний хувьд хувь хүний хүмүүжлийг цэрэг  олгодог. Би аравдугаар ангиа төгсөөд ангийнхантайгаа цэрэгт явсандаа их баярладаг. Тэнд дээрээ хоёр онтой, дан оноороо байж үзсэн.  Дээрээ ч онгүй доороо ч онгүй байлаа. Анхны өвлийн таталт байсан. Энгийн хувцастай явж байснаа л гэнэт хэрэг хийгээгүй байж зодуулж үзсэн. Одоо бодоход тэр хүн намайг хүн болгох гэж зодсон. Цэрэгт яваад хүн хүнээс үг сонсож сурдаг. Гэтэл одоогийн залуус цэрэгт ерөөсөө явахгүй байна. Эр хүн гэдэг цэргийн алба хаах ёстой. Одоо цэргийн алба хаасан хүнийг төрийн албанд ажилд авна гэж шинэ дүрэм гарсанд их баярлаж байгаа. Хуурамч бичиг баримт л битгий байгаасай.  Батлан хамгаалах яамнаас “Тусгай салаа” зэрэг цэрэгтэй холбоотой уран бүтээлүүд хийж байна. Энэ бол нэг арга зам. Гэхдээ илүү өөр аргаар улс эх орны зүгээс анхаарал тавьж ажиллах хэрэгтэй. Цэрэгт явснаар хүн чанарын нэг жаахан юм суулгаж өгсөн бололтой. Одоо эрэгтэйчүүд найз охиноосоо, эхнэрээсээ илүү хэрүүлч, хэл ам нь хурц, үг газар гээхгүй болж. Эсвэл огцом зангаа барьж чадахгүйгээсээ болж хэрэг төвөгт орж байна. Жаахан тэвчсэн бол тэр хүн ямар ч асуудалд орохгүй. Тэр тэвчээрийг цэрэгт л олгодог.  Би цэрэгт очиж зодуул гээд байгаа юм биш ээ. Цэрэгт очсон хүн үг сонсож сурдаг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

З:
Заанаа, Амбий ,Баярмагнай нарт инээлгэх авьяас байхгүй. Битгий гомдоорой.Авьяас гэж шал өөр юм байдаг юмаа.
2012-12-24
з:
Цаашаагаа сурч боловсрохыг бодооч Эрдэнэзаан,Баярмагнай,Батхуяг аль нь чалиалах чадвар байхгүй шүү дээ.Эрдэнэзаан бол уурлаад л хашгичиаад байдаг юм билээ.
2012-05-19
Mgl xuu:
Shal xudlaa zugeer l dolignoj l surax baix tseregt xuch chadaltai negendee dolignoj chadalgui negniige daramtalj surna da tend chin...
2012-05-19
zob shu manaih shig tsoon hun amtai uls Solongos shig bayn yaduu darga tsereggui bugd bieyree tsergiin alba haadag boloh ni chuhal shu ulsdaa hundee ch heregtei
2012-05-18
MONGOLCHUUDAA:
ODOO UEIIN BANDI NAR MUNGU HUUHEN PC 3 AAS UUR MEDEH ZUIL HOMS BOLJ DEE MONGOL IIN ZALUUS UNEHEER HETSUU BOLJ BNA DAA HUNII UG DAAHGUI HULGAI HIIDEG HUDLAA YARIDAG ARHI UUJ BELEN SETGELGEETEI HUN CHANARGUI EE DEE MUUL YU BNA BUGD L HIIDEG GANGAN HUVTSASTAI CHUTGURUUD L BOLJ USUUD BNA YAH VE MONGOLCHUUDAA
2012-05-17
Ambii helsen bolhoos ch unen yg shoo xaxaxxa
2012-05-17
bi:
Zuv shu de, tseregt hun hunii mus, judag, tevcheer, er zorigiin humuujil olgodog. ugui yadahad l boriv ni teniij er hun bolj bolovsorch hunees ug daadag bas hund goltoi jintei tsuun ug heldeg bolon shu de.erchuudiig ail geriin noyon nuruu, alsiin haraatai, setgeliin hattai bolgodog gazar bol tsereg gedegtei hench margahgui bh.
2012-05-17
zail:
Ene xeden teneg alialagch odoo bolix zag boloogui yum bxdaa Buxel buten 20 jil ene utga uchirgui marzganalaaraa uls orniig xorduullaa
2012-05-17
er n bol zov l doo tseregt alba haah l estoi youm bga youm.
2012-05-17
Ambii helsen bolhoos ch unen yg shoo xaxaxxa
Ok unen shuu
2012-05-17
Ambii heden oni tsereg we haana haasan uym Vnen vv een
2012-05-17
zail:
Ene xeden teneg alialagch odoo bolix zag boloogui yum bxdaa Buxel buten 20 jil ene utga uchirgui marzganalaaraa uls orniig xorduullaa
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn ;;;;;;;;;;;;;;''''''''''''''';;;;;;;;;;
2012-05-17