
Чилид боловсролыг үнэгүй болгохыг шаардсан оюутнуудын жагсаал болжээ. Оюутнууд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч жагсаал ширүүссэн байна.Оюутнууд хэв журмыг сахиулахаар очсон цагдаа нар луу чулуу, мод, хог хаягдал шиджээ.
Засгийн газар 700 сая америк доллар босгох зорилгоор боловсролын салбарын татварыг нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж хэдэн зуун хүмүүс жагсаж, дургүйцлээ илэрхийлсэн байна.
Оюутнуудын хэлж байгаагаар энэ мөнгө нь боловсролын салбарын зарлагыг нөхөхгүй гэнэ.
Өнгөрсөн жилээс хойш боловсролын салбарын асуудлаар олон эсэргүүцлийн жагсаал болж байгаа ч Чилийн Боловсролын Яамны сайд Харалд Бейер оюутнуудын шаардлагыг биелүүлж, тэдэнд дарамт шахалт учруулахгүй, үнэгүй боловсрол олгоно гэж мэдэгдсээр байгаа юм.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ