
Афганистанд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байна. Эмэгтэйчүүд голдуу хүсээгүй хүнтэйгээ гэрлэхийг эсэргүүцсэнийхээ төлөө гэрлэх санал тавьсан эрчүүдийн халдлагад өртдөг байна.
Иргэний дайн болон гадны улсуудын түрэмгийлэлд олон жил нэрвэгдсэн Афганистан улсад эмэгтэйчүүдийн эрх маш хэрцгийгээр зөрчигдсөөр байна. Афганистанд хүссэн эмэгтэйгээ хүчээр авч суудаг хоцрогдсон уламжлал амь бөхтэй оршсоор байна.
Эмэгтэй хүн нөхрөөсөө салах өргөдөл өгөхөд шүүх хүлээн авах магадлал маш бага,аль болох гэр бүлийг салгахгүй шийдвэр гаргадаг.
Хэдийгээр Холбоотны хүчин Афганистанд цэргийн ажиллагаа явуулснаараа шүүмжлүүлдэг ч НАТО Афганистанд нэвтэрснээр эмэгтэйчүүдийн эрх бага зэрэг сайжрах хандлагатай болсон. 2 сая орчим эмэгтэй хүүхэд сургуульд сурдаг болсон. Хүүхдийн эндэгдэл багасч, дундаж наслалт нэмэгджээ.
2008 онд гаргасан судалгаагаар нийт Афган эмэгтэйчүүдийн 87.2 хувь нь ямар нэг байдлаар зодуур, бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт, эсвэл хүчээр гэрлэх зэрэг хүчирхийлэлд өртөж байна. Ерөнхийлөгч Карзайгийн засгийн газар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, тэдний эсрэг хүчирхийллийг багасгах хууль санаачилж баталсан.Хууль сайн болсон ч хуулийн хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх байгууллага муу ажиллаж байгаагаас хууль төдийлөн хэрэгжихгүй байгаа юм байна.
Холбоотны хүчин Афганистанаас цэргээ гаргахаар ярилцаж байгаа. Тэднийг гарсны дараа эмэгтэйчүүдийн эрх дахин зөрчигдөж эхлэх вий гэдэгт эмэгтэйчүүд санаа зовж байна. Афганчуудын хувьд нөхөртөө эсвэл сүйт залуудаа доромжлогдсон эмэгтэйчүүд хамгийн адгийнд тооцогддог.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ