
Өмнөд Солонгосын Хьюндай моторс компанийн үйлдвэрлэсэн автомашинд үйлдвэрийн доголдол гарсан эсэхийг шалгаж байна. Учир нь саяхан Хьюндай Соната маркийн машины хурдасгуур гацаж, жолооч хурдаа хасч чадалгүй томоохон осол гаргаад байна.
Өмнөд Солонгост болсон нэгэн авто ослын талаарх видео бичлэг олонд ил болсноор Солонгос даяар шуугиан тариад байна. Нэг долоо хоногийн дотор гэхэд 2 сая орчим үзэгч уг бичлэгийг үзжээ. Уг бичлэгийг 30 настай Хуан интернетэд байрлуулжээ.
Уг бичлэг олны анхаарлыг татаж засгийн газрын оролцоотойгоор нарийн мөрдлөг шалгалт явуулахаар болсон байна.Машины араас орсон Хьюндай Соната маркийн машины жолооч түүний машины хурдасгуур буюу хааз гэнэт эцэстээ хүртэл дарагдан гацсан учир зогсож чадалгүй 2 ч удаа улаан гэрлээр орсон. Тэрээр машинаа зогсоож чадахгүй байсан тул арга буюу урд машинаа мөргөсөн гэжээ.
Мөрдөгчид Хьюндай моторс компанид ирсэн гомдлыг шалгаж үзжээ. Гэвч тэд “Мөрдлөг шалгалтыг Солонгосын Үндэсний Шүүх эмнэлгийн байгууллага явуулж байгаа. Эцсийн дүн гарах болоогүй байна” гэсэн утгатай бичиг ирүүлжээ.
Японы Тоёота компанийн үйлдвэрлэсэн машинуудын хурдасгуур гацаж байна гэсэн гомдол ирсний дагуу уг компани 2009 онд олон сая машинаа эргүүлэн татаж байсан билээ.
Хэрэв Хьюндай Соната маркийн машины хааз гацсан нь тогтоогдвол Хьюндай моторс компани хариуцлага хүлээж магадгүй болоод байна.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ