Шалгалт явуулсан байна

img

 Завхан  аймгийн  прокурор Н.Дожсүрэн, Мэдээлэл, дүн шинжилгээ, Бодлого төлөвлөлт хариуцсан туслах прокурор Х.Жанибек, МШАТХ хяналтын  прокурор Б.Соёлмаа  нар    2012 оны дөрөвдүгээр  сарын  23-25 ны өдрүүдэд  Тосонцэнгэл сум  дахь  Сум дундын  прокурорын газарт ажилллаж  тус прокурорын газрын  ажил  байдалтай  танилцан    ажлыг нь шалган  зааварласан байна.

 Тосонцэнгэл сум  дахь  Сум дундын  прокурорын газраас  2011 онд хийсэн ажил, ажлын  үр дүн,  хяналтын ажлуудын чанар  үр нөлөө,  прокурор ажилтнуудын сахилга хариуцлага, 2012 оны ажлын  төлөлөлт, Улсын Ерөнхий  Прокурорын гаргасан удирдамжийн баримт  бичгүүдийн хэрэгжилт, 1/01  тоот  албан  даалгавар, Улсын Дээд  Шүүхийн ерөнхий  шүүгч, Хууль зүй, дотод хэргийн сайд, Улсын Ерөнхий  прокурорын хамтарсан “Хуулийн  байгууллагын ажилтнуудын ажлын сахилга, хариуцлагыг сайжруулах тухай   87/111/118  тоот  захирамж, тушаал”-ын хэрэгжилт ,  урьд  тус  прокурорын газрын ажлыг аймгийн  прокурорын газраас шалгаж аймгийн  прокурорын газраас өгсөн албан даалгаврын биелэлт,  Мэдээлэл дүн шинжилгээ, бодлого  төлөвлөлтийн чиглэлээр хийгдэж байгаа ажил, дотоод ажил,  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын  хэргүүдийн  шийдвэрлэлтийн байдалтай  танилцан, зарим хэрэг  материалуудыг  уншиж чиглэл өгч ажилласан байна.

Ажлын хэсэг  Тосонцэнгэл сум дахь Сум  дундын  прокурорын газрын  ажлыг шалган зааварласан  шалгалтын дүнг хэлэлцээд тус  прокурорын газрын  ажил урьд өмнөхөөсөө  сайжирсан,   урьд нь гарч  байсан  зөрчил дутагдлууд  арилсан, ажил нь хэвийн  хэмжээнд  явагдаж байгаа  гэж дүгнээд  шалган туслах  явцад цаашид анхаарах  асуудлаар аймгийн  прокурорын албан  даалгавар өгч биелэлтийг  тооцохоор болжээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ