Сертификатыг гардуулан өглөө
Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, Судалгаа хамтын ажиллагааны төвөөс прокурор, ажилтнуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч байна. Энэ дагуу 2011 оны 10 дугаар сараас эхлэн 6 сарын хугацаатай Франц хэлний сургалтыг Улсын Ерөнхий прокурорын тушаалаар прокурор, ажилтнуудыг ажлаас нь чөлөөлж, Монгол-Францын төвд амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтад Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурор, албан хаагчид хамрагдсан бөгөөд амжилттай суралцсан 12 прокурор, албан хаагчдад энэ сарын 10-ны өдөр Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ив Дэлунэ Олон улсад хүчин төгөлдөр А-2 түвшний сертификатыг гардуулан өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ