Дархлаажуулалтын аян эхэллээ

img

Манай улс дархлаажуулалтын 10 хоногийг жил бүрийн 5, 10 дугаар сард зохион байгуулдаг. Дархлаажуулалтын 10 хоногоор заавал хийх дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг олж нөхөн дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мөн тарилгатай халдварт өвчний гаралт болон өвчлөлийн хөдлөл зүй, хил залгаа улсад гарч байгаа тарилгатай халдварт өвчний нөхцөл байдлыг үнэлэн, нэмэл дархлаажуулалтыг зохион байгуулдаг. Энэ жилийн Дархлаажуулалтын 10 хоногийг Эрүүл мэндийн сайдын тавдугаар сарын 09-ны өдрийн 165 тоот тушаалын дагуу “Халдварт саа өвчнийг устгасан байдлаа хадгалъя” уриан дор энэ сарын 14-24-ны хооронд заавал хийх вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулах, Хятад улстай хил залгаа Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Дорнод, Увс аймаг, Улаанбаатар хотын тав сартайгаас таван насны хүүхдүүдэд халдварт саагийн эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулж эхлээд байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ