Бичил уурхайчидтай гэрээ хийлээ

img

Бичил уурхайчдын ТББ-ууд, бүртгэгдээгүй нөхөрлөлүүдтэй жижиг төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд зохиогдож буй энэхүү арга хэмжээний үеэр “Жижиг төслийн саналыг сонгон шалгаруулах үйл явц, хүлээгдэж буй үр дүн”, “Бичил уурхайн хууль журмын хэрэгжилтэнд оруулж буй бичил уурхайчдын хувь нэмэр”, “Бичил уурхай эрхлэгчдийн ТББ-ууд болон бүртгэгдээгүй нөхөрлөлүүд”, “Тогтвортой бичил уурхай төслийн 2012 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд”, “Жижиг төслийг хэрэгжүүлэхэд тулгарч болох  бэрхшээлүүд, түүний хяналт үнэлгээний тухай”, “Жижиг төслийн хэрэгжилт, төсвийн зарцуулалт,тайлагнах үйл явц”, “Жижиг төслийг тайлагнах болон хяналт үнэлгээ” сэдвээр илтгэл тавигдлаа.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ