Бүх оддын сагсан бөмбөгийн шоу тэмцээн болно

img

Монгол бөхийн өргөөнд энэ сарын 23-ний өдөр “Их Монголын алтан одод” нэртэй бүх оддын сагсан бөмбөгийн шоу тэмцээн болно. Тэмцээнд бөхчүүд, урлаг соёл, спортын одод, улстөрчид,  сүмочид энэхүү тэмцээнд оролцох юм. Бөхчүүдийн багт сүмочдоос Хакухо Даваажаргал, Озэки Харүмафүжи Бямбадорж, Озэки Какүрюү Ананд нар, үндэсний бөхчүүдээс Даян аварга Өсөхбаяр, улсын аварга Мөнхбат, улсын арслан Ганхуяг нар нэг баг болж тоглох юм.   Тэмцээнийг TLG-13, Мон Лаа ХХК, Хакухо сан хамтран зохион байгуулж байна. Шоу тэмцээнээс олсон орлогоо 100 хувь хүүхдүүдэд зарцуулна. Өөрөөр хэлбэл нийслэлийн залуучуудын төвтэй хамтран халамжийн үйлчилгээнд хамрагдсан нийслэлийн 1800 хүүхдийг баярлуулах юм.   Тэмцээний үеэр Монголын сор болсон хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөнө. Одоогоор тасалбарын үнээ тогтоогүй байгаа бөгөөд уг тэмцээний дараа нүсэр шоу хийхээр төлөвлөсөн байна. Дашрамд дуулгахад спортын одод, улстөрчдийн нэрсийг түр нууцалж байгаа бөгөөд хэн хэн ирж тоглохыг нь тэмцээний өдөр харж болох нь ээ.   Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

javhaa:
teneg malnuudl xar tamhi avch tatax baix daa
2013-01-05