Д.Энхмандахын гэм бурууг хэлэлцэнэ
Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр 10.00 цагаас Хаан банкыг залилсан хэрэгт холбогдсон Д.Энхмандахад холбогдох эрүүгийн хэргийг шүүнэ.
Түүнийг Хаан банкнаас бусдын нэрийн өмнөөс гарын үсэг зурж, 30 сая төгрөгийн зээл авсан, бусдын өмч хөрөнгийг зарсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Хуралд улсын яллагчаар Б.Чимгээ, даргалагч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, хохирогчоор “Эрдэнэ-Суварга” компанийн захирал Д.Бат-Эрдэнийн эхнэр Б.Сувдаа, шүүгдэгч Д.Энхмандахын өмгөөлөгчөөр О.Баасанхүү оролцоно.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ