Хатуу хучилттай зам тавина
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын өгсөн мэдээллээр Баян-Өлгий аймгийн Даян, Улаан-Уулын хилийн боомтоос Цагааннуур, Улаанбайшинтын боомт хүртэл хатуу хучилттай зам тавих орон нутгийн удирдлага болон иргэдийн хүсэлтийн дагуу 1.5 тэрбум төгрөгөөр босоо тэнхлэгийн замын ажлыг эхлүүлжээ.
Мөн Улиастай-Доной чиглэлийн 35 км, Хатгал-Мөрөн, Мөрөн-Тэрхийн цагаан нуур чиглэлийн замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулах бөгөөд Арвайхээр хотын дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөхөд шаардагдах 3 тэрбум төгрөгийн ажлыг энэ онд эхлүүлэхээр болсон байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ