“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 19 дэх дугаарын тойм
Эмхэтгэлийн шинэ дугаарт, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, Д. Сугар, Т. Лхагваа нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр, мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлж, оронд нь Бямбажавын Ганбат, Ганбаатарын Гэрэлт-Од, Баянмөнхийн Билэгт, Дашзэвэгийн Эрдэнэчулуун, Нацагийн Дагва нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилсон Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлжээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 464.9 сая төгрөгөөр тогтоосон байна.
Түүнчлэн Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай” Улсын Их Хурлын 2007 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолыг нийтлэв.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ