85 дугаар цэцэрлэгийн багачууд тэргүүллээ

img

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд уламжлал болон зохион байгуулагддаг “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Эдүгээ 21 дэх удаагаа зохион байгуулагдсан энэ тэмцээнд дүүрэг тус бүрээс шалгарсан найман багийн 100 орчим хүүхэд  замын хөдөлгөөний цагаан толгойг хэрхэн сурснаа аав, ээж, багш, шүүгч нарт шалгуулсан юм.   Тэмцээнд Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэг, Баянгол дүүргийн 85, Сүхбаатар дүүргийн 75,  Хан-Уул дүүргийн 67, Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгээс гадна Багануур дүүргийн 44, Төмөр замын гуравдугаар цэцэрлэгийн багачууд оролцлоо. Хүүхдүүд мэндчилгээ, багийн ахлагчийн тэмцээн, буухиа, урлагийн тоглолт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулав.   Тэргүүн байрыг Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн багачууд эзэлж цомын эзэн болсон. Харин  дэд байрт Хан-Уул дүүргийн 67, удаах байрт Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийнхэн шалгарсан юм. Хүүхдүүдийн ур чадвар, мэдлэг жилээс жилд сайжирч байна хэмээн зохион байгуулагчид ярьж байсан. “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг Замын цагдаагийн газар, Засгийн газрын хэрэгжлүүлэгч агентлаг хүүхдийн төлөө газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгууллаа.   Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ