
“Янзаган хүрээ”
бага насны хүүхдэд зориулсан хөгжимт жүжгийн нээлт өнөөдөр “Улаанбаатар” чуулгын тайзнаа /хуучнаар Хүүхэд, залуучуудын соёлын ордонд/ болно. Нийслэлийн "Улаанбаатар" чуулга, Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран бэлтгэсэн уг хөгжимт жүжгийг хүүхэд багачууддаа хямдралтай үнээр буюу 1000 төгрөгөөр үзүүлэх аж. “Янзаган хүрээ” хөгжимт жүжгийг үзсэн бүх хүүхдэд баяр баясал, инээд хөөрийг жүжгийн уран бүтээлч ах эгч нар нь бэлэглэнэ гэнэ шүү.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ