Улсын техник-технологийн ХҮI олимпиад амжилттай боллоо

img

Улсын техник-технологийн уламжлалт олимпиад хүүхдийн олон улсын “Найрамдал” төвд амжилттай болж дууслаа. Тус олимпиадад нийслэлийн дүүргүүд, 21 аймгуудын олимпиадаас шалгарсан 380 гаруй сурагчид багш нарынхаа хамт авто, нисэх, усан онгоцны загвар зохион бүтээх, дизайн-зураг зүй зэрэг 12 төрлөөр техник сэтгэлгээ, зохион бүтээх ур чадвараа сорьж өрсөлдлөө.                                     Тус олимпиадыг Зохион байгуулах хорооны дарга, МУБИС-ийн Техник, технологийн сургуулийн захирал, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор Л.Цэдэнсодном ярихдаа “Миний хувьд улсын техник-технологийн олимпиадын зохион байгуулах хорооны даргаар анхны олимпиадаас нь эхлэн эхлэн ажиллаж байна. Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга байхдаа 4 жил завсардсан. Сүүлийн гурван жил манай олимпиад Орхон, Дархан-Уул, Дундговь аймгуудад явагдсан. Орон нутагт олимпиадыг зохион явуулах нь их ач холбогдолтой юм, энэ удаагийн олимпиадад дээр дурдсан аймгийн багууд хүчтэй өрсөлдөгчид байлаа. Олимпиадыг бэлтгэн зохион явуулахад байнга хамтран ажилладаг БСШУЯ-ны удирдлага, ажилтнууд, жил бүр ивээн тэтгэдэг “Залуу Монгол” корпораци, “Ээрмэл” ХК, “Найрамдал” төвийн хамт олонд талархлаа илэрхийлж байна. Олимпиадын гол ажлыг жил бүр нугалдаг ДУТС-ийн эрдэмтэн багш нартаа гүн хүндэтгэлээ илэрхийлье.” гэж онцлон дурдлаа. Энэ удаагийн олимпиадад нийслэл хотын баг тэргүүлж Увс, Хөвсгөл аймгийн багууд удааллаа. Олимпиадад удаа дараа амжилттай оролцож байгаа Увс аймгийн I дунд сургуулийн багш Б.Батзориг, Говьсүмбэр аймгийн I дунд сургуулийн багш П.Баярхүү нар БСШУЯ-ны “Жуух бичиг”-ээр, МУБИС-ийн ДУТС-ийн багш В.Баяржаргал, Дундговь аймгийн I дунд сургуулийн багш Б.Цэцэгноров нар “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа. Олимпиадын төрөл тус бүрийн эхний гурван байрт шалгарсан сурагчидад их, дээд сургуульд 4 жил төрийн зардлаар суралцах эрхийн бичгийг БСШУЯ-аас гардуулан өглөө. Тэргүүн байр эзлэсэн хүүхдүүдийн дийлэнх нь ШУТИС, МУБИС-ийн ДУТС-д элсэн суралцах хуваарийг сонгон авсан байна. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

будка:
хөвсгөл аймагаас энэ тэмцээгийг жил болгон явуулдаг цэрэнсодном ахдаа баярлалаа
2014-10-30