Намуудын амлалт

img

Shuud.mn сайт Сонгуулийн ерөнхий хороонд 2012 оны сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг багцлан хүргэж байна.

 

 

       

 

 

АН нийслэлд 17 цогцолбор хотхон барьж,“Эрдэнийн хувь” хүртээнэ гэжээ

Түүхэн сонгууль болно хэмээн хүлээгдэж буй 2012 оны сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдлээ.

Энэ өдрүүдэд улс төрийн халуун үйл явдал намжиж, нам, эвслийн мөрийн хөтөлбөрүүд олны анхаарлын төвд оров.

Тус намын хувьд өнгөрсөн жил орон даяар “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийг өрнүүлж,  Эрүүл чийрэг монгол хүн, Эрдэм боловсролтой монгол хүн, ажилтай орлоготой монгол хүн, аюулгүй орчинтой монгол хүн, эрх чөлөөтэй монгол хүн дэд салбарт анхаарлаа хандуулахаар болсон. Бүтэн жил орон даяар явуулсан хэлэлцүүлгийн дүнд тус намынхан сонгогчдод хүргэх гол мессежүүдийг ингэж сонгожээ.

 

Бүтээн байгуулалт

*УИХ-аар батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой болон ойролцоох хилийн боомттой нийт 5572 км хатуу хучилттай авто замаар холбоно.

*Транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам барьж ашиглалтад оруулна.

“Шинэ Улаанбаатар” төслийн хүрээнд хот төлөвлөлтийг дахин шинээр хийж, нэгдсэн бодлогоор инженерийн дэд бүтцийг байгуулан, Улаанбаатар хотод 17 хорооллыг цогцоор нь барьж байгуулна.

*Уул уурхайн түүхий эдийг түүхийгээр экспортлох бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлоно. Уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор анхны аж үйлдвэрийн паркийг Дорноговь аймгийн Сайншанд хотод байгуулна.

*Сайншандад жилд нэг сая тонн коксын үйлдвэр 850 мянган тонн бензин, 85 мянган тонн шингэн байгалийн хий үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрс шингэрүүлэх үйлдвэр, 660 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай зэс боловсруулах үйлдвэр, 500 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай төмөрлөгийн үйлдвэр бүхий хүнд аж үйлдвэрийн иж бүрэн цогцолбор байгуулна.

*Сайншандын бүтээн байгуулалтад шаардагдах нийтийн дэд бүтэц, 600-800 МВТ-ын хүчин чадалтай цахилгаан станц, төмөр замын өртөө, авто замыг байгуулна.Сайншандад төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал бүхий тээврийн зангилаа байгуулна.

*Дархан хотын төмөрлөгийн үйлдвэрийг шинэчилж, хүдэр баяжуулдаг болно.

*Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болно.

*Орон нутгийн дулаан хангамжийн асуудлыг цогцоор шийдвэрлэх асуудлын хүрээнд төв суурин газруудад эдийн засгийн үр ашгийг харгалзан дулаан хангамжийн төвлөрсөн болон бие даасан системийг бий болгоно.

*Сум бүрт ахуй үйлчилгээний цогцолбор байгуулна.

 

Халамж

*Үдийн хоол хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

*Эх төрүүлсэн хүүхдээ хоёр нас, ихэр хүүхдийг гурван нас хүртэл асрах хугацаанд цалингаа хэвээр авах бололцоог хангах эрх зүйн орчинг бий болгоно.

*Хүүхдийн 20 мянган төгрөг олгоно.

*16 нас хүртэлх өнчин, хагас өнчин хүүхдийн эдийн засгийн баталгааг төрөөс хариуцна.

*Стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнээс олсон орлогоос иргэддээ “Эрдэнийн хувь” хүртээх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

*Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах хөгжүүлэх төвийг аймаг, дүүрэг бүрт бий болгоно.

 

Үйлдвэржилтийг дэмжих

*Ноолуурын салбарын хөнгөлөлттэй зээлийн санг 300 тэрбум, арьс ширний салбарын хөнгөлөлттэй зээлийн санг 300 тэрбум, ноосны салбарын хөнгөлөлттэй зээлийн санг 50 тэрбум, махны үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн санг 100 тэрбум болгоно.

*“Замын Үүд” эдийн засгийн чөлөөт бүс, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн дэд бүтцийг цогцоор нь барьж дуусгана. “Чойр” ложистикийн төв чөлөөт бүсийн эхний ээлжин дэд бүтцийг барьж “Цагаан нуур” худалдааны чөлөөт бүсийг байгуулна.

*Олон улсын төмөр замын шинэ вокзал, хот хоорондын үйлчилгээний автовокзал хоёроос доошгүйг байгуулна.

 

Хөрөнгө оруулалт, татвар

*Уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, архи, спирт, тамхи, гар утас зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжүүдэд ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын есөн хувийг буцааж олгоно.

*Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, түргэн тусламжийн сүлжээний хөрөнгө оруулалтын хэмжээг 2013 онд тав дахин нэмэгдүүлж 100 тэрбум төгрөгт хүргэнэ.

*Шатахууны бөөний худалдаанд татварын хөнгөлөлт эдлүүлдэггүй болгож жижиглэнгийн үнийг тогтвортой байлгана.

 

Хууль, эрх зүй

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмын хаягдал булшлах асуудлыг бүрэн хориглоно.

Иргэний үндсэн эрхийг Үндсэн хуулиар хамгаалдаг болно

гэжээ.

Ардчилсан намын 2012 оны мөрийн хөтөлбөрт 2008 оны мөрийн хөтөлбөрт орсон ч биелээгүй улсын хөгжилд хувь нэмрээ оруулах, иргэдэд зайлшгүй шаардлагатай байгаа олон бүтээн байгуулалтын ажлууд багтсан байсан юм. Ирэх дөрвөн жилд эдгээр амлалтууд биелэнэ гэдэгт ард түмэн хэчнээн хувийн итгэл үзүүлэхийг харахад цөөн хоног үлдлээ.

 

МАН Тавантолгойг иргэдэд 100 хувь өгч, Улаанбаатарыг олон улсын бизнесийн төв болгоно

 

2012 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөр бэлэн болжээ. Бид энэ удаад МАН-ын “Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс” гэсэн уриа бүхий мөрийн хөтөлбөрийг онцлон, гол заалтуудыг тоймлон хүргэж байна. Тус намынхан  өнгөрөгч 2011 оны туршид улс орон даяар “Ард түмнээ сонсох аян”-ыг өрнүүлж, 2012-2031 он хүртэл Монгол Улсыг 20 жилийн турш хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулаад байгаа билээ.

 

Бүтээн байгуулалт

*300 мянган ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн төвшинг хөгжингүй улс орны хэмжээнд хүргэнэ.

*Монгол орны үйлдвэржилтийн газрын зургийг шинэчилж, 10 мянган үйлдвэр шинээр барина.

*Хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сантай болж, 0-18 насны хүүхдийн эмчилгээ оношлогооны төв байгуулна.

*Спортын материаллаг баазыг бэхжүүлж, олон улсын стандартад нийцсэн зам бүхий 20-30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, хотхон байгуулна.

*”Залуучууд-Орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, нэг гэр бүлд 20-44 мкв талбай бүхий орон сууцны хорооллуудыг барьж ашиглалтад оруулна.

*Оюутолгойн ордыг түшиглүүлэн жилд дунджаар 40 сая тонн хүдэр олборлон баяжуулах үйлдвэр, Эрдэнэт болон Оюутолгойн зэсийн баяжмалыг боловсруулах цэвэр зэсийн үйлдвэрийг барьж байгуулна.

*Мянганы замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй холбосон авто замын сүлжээ бий болгож, хилийн зарим боомтууд хүрэх авто замуудыг барьж байгуулна.

-Төвийн бүсэд ДЦС-5-ын нэгдүгээр ээлж, Дарханы станцын өргөтгөл, Сэлэнгэ мөрөнд Шүрэнгийн усан цахилгаан станц, 50-аас доошгүй МВ-т хүчин чадалтай усан болон салхин цахилгаан станцуудыг ашиглалтад оруулна.

*Газрын тосны хайгуул, судалгааны ажлыг өргөжүүлж, олборлолтыг 7.5 сая баррельд хүргэж, газрын тос боловсруулах үйлдвэрийг Монгол орны төв /Дархан/, өмнөд /Сайншанд/, баруун /Ховд/, болон зүүн /Чойбалсан/бүсэд ашиглалтад оруулж, дотоод хэрэгцээгээ үндсэнд нь бүрэн хангана.

-Улаанбаатар хотыг бүс нутгийн хэмжээний олон улсын бизнесийн төв болгоно.

 

Үйлдвэржилтийг дэмжих

*Атрын III аяныг үргэлжлүүлэн баруун, зүүн аймгуудад тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн өргөжүүлж, “Хүнсний ногоо”, “Чацаргана” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

*Монгол мал, “Төрөөс баримтлах малчдын бодлого” үргэлжилнэ.

*Гадаад, дотоодын аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлж Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог нэг саяд,  дотоод аялагчдын тоог 500 мянгад хүргэнэ.

*Ногоон эдийн засаг” үндэсний хэмжээний бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

 

Халамж

*Тавантолгойн ордыг 100 хувь ард түмнйи өмчлөлд байлгаж, үр ашгийг монголчууд хүртэх бодлогыг хэрэгжүүлнэ.

*Хувийн хэвшилд ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, аж ахуйн нэгж, байгууллага, салбарын төвшинд хамтын гэрээ, тарифын хэлэлцээр байгуулах замаар жил бүр шийдвэрлүүлнэ.

*Хүн амын өргөн хэрэглээний гол нэр төрлийн барааны үнийг улсын хэмжээнд ижил төвшинд байлгах зохицуулалтын бодлого хэрэгжүүлнэ.

*Орлого багатай өрхөд ам бүлийн тоог үндэслэн мөнгөн тэтгэмж олгоно.

*Нярай хүүхэд, өвчтөн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох тэтгэмжийн хэмжээг амьжиргааны баталгаажих төвшинд хүргэж, эм, хэрэгсэл, асаргаа, сувилгааны зардалд олгох тусламжийг нэмэгдүүлнэ.

*Таван хүүхэдтэй гэр бүлд нэг өрөө, найман хүүхэдтэй гэр бүлд хоёр өрөө орон сууц олгоно.

*Бага болон дунд орлоготой иргэдэд зориулсан зургаан хувийн хүүтэй зээлээр хямд өртөгтэй орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

*Байгалийн баялгаас олсон орлогыг зарцуулах асуудлыг ард иргэдийн санал асуулга явуулах замаар шийдвэрлэдэг болгоно

 

Хууль, эрх зүй

*Улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын болон гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах соёлыг төлөвшүүлнэ.

*Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг шинэчилж, залуучуудын асуудлыг гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүд, хүн амын хөгжлийн бодлоготой уяллуулах үндэсний тогтолцоог бүрдүүлнэ.

*Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцүүлэн сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулж, ерөнхий боловсролын сургалтад Кембрижийн стандартыг бүрэн нэвтрүүлнэ.

 

Гэх мэт зүйлсийг сонгогчдод санал болгожээ.

МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан заалтуудаас бага, дунд орлоготой иргэдэд зургаан хувийн хүүтэйгээр урт хугацааны орон сууцны зээл өгөх, Тавантолгойн хувьцааг иргэдэд олгох, “Монгол мал”, “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого” зэрэг төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа билээ.

Ирэх дөрвөн жилд эдгээр хөтөлбөрүүдийн хэчнээн хувь нь биелэнэ гэж ард түмэн итгэл хүлээлгэхийг харахад цөөхөн хоног үлдлээ.

С.Жигүүр

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

za daa ard tumen arai uuruur boddog bolson shuu dee
2012-05-19
bilegt:
Bitgii shaatsgaa muusain xoshnognii nuxnii urchleesnii xir minuud mini odoo ta nar shig ymnuudad xuurtagdaxaa bolisoon ichine gej baidaggui ym bxdaa bas mungu amalchixajee dogi pezdaanuud shuu aan
2012-05-19
MCS ogii gesen ymuu xaxaxa
2012-05-19
MANAN ichej amidraach.MANAN bolhudalch,aluurchin,lyuvarchidiin nam shuu de!!!!
2012-05-18
haha:
2laa l aigui ulgeriin sonsogdoj bn, AN iin ter tsumiin hayagdaliig horiglono gesen ni taalagdlaa mun ter transit teever altanbulag chuluut bus uildveriin park zereg ni zugeer bailaa, MAN iin huvid neg l surhii 100 % irgeded olgon ch geh shig tiim zuil bdaggui l bhgui u, bas ter 10000 uildver gen u? bi odoo hudlaa harchihaagui bga, iim saihan ulger baij boloh u ? 300myangan shine gej bga shuu bur ajiliin bair ch geh shig~, ajilchin angiin sanaliig avna gej bayarlasan yum aa da~ hetsuu l haragdaj bn
2012-05-18
AMJILT HUSYE.
2012-05-18
Биелэгдэхгүй ээ
2012-05-18
эрдэнэ:
бид 2008 онд яаж хулхидууллаа даа. Амлалт бол хулхидалт гэдгийг ард түмэн бид ханатлаа амслаа. Одоо хууртахгүй шүү дээ. Хуурамч хоосон мөнгөн амлалтыг нь эсэргүүцэн жагссан залуусаа шоронд хийж шороонд булсан биш гэж үү.
2012-05-18
tawan tolgoig irgeded 100 ugux ni mash zuw
2012-05-18
http://www.facebook.com/teramlahdaa алдарт 2008 оны амлалтуудыг нь эргэн сануулья
2012-05-18
saka:
kkkkkkkk gehees l oor yu geh we? dee
2012-05-18
zochin:
heleh yumtai hiisen yumtai uugan 2 huchin shu
2012-05-18
ШУДАРГА:
СОНГУУЛЬ ХАЯАНД ИРЭНГҮҮТ АН-Н ХЭДЭН НӨХДҮҮД МӨРИЙН ХӨТӨЛБӨР ГЭЖ НЭРЛЭЭД БАЙГАА ЗОХИОЛОО ТЭВРЭЭД ЭНЭД ТЭНДЭХИЙН ТЕЛЕВИЗ САЙТ СОНИН ДЭЭР ГАРЧИХ САНААТАЙ ҮХЭЭРИЙН ЦАРАЙГАА ӨМХИЙ АМТАЙГАА НИЙЛҮҮЛЭЭД ГЭРГАЧИХ САНААТАЙ
2012-05-18
solongoo:
ene ulaanbaatariin tolowloliig oorchilj chadlaa yu! shineer tolowlono ch geh shig. bi ooroo barilgiin hun tiim bolohoor ene talaar sudalsan. hot tolowloltiig dahin shineer hiih bolwol 90eed onii barilguudiig bugdiig nuraah heregtei gej nadad helsen. tegeed ger horoolold bair barih gej ydaj bj hot dotorhoo tolowloj chadlaa yu
2012-05-18
ШУДАРГА:
АН БОЛИОСОЙ БИЛЭЭ СОНГУУЛЬ ДӨХӨНГҮҮТ МӨРИЙН ХӨТӨЛБӨРЧ ГЭХ ШИГ ХЭДЭН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ЗОХИОЛ БИЧЧЭЭД ТЭРИЙГЭЭ МӨРИЙН ХӨТӨЛБӨР ГЭЖ ТОМ НЭР ӨГЧӨӨД ТОМ ТОМ ЯРИАД ИЧГҮҮРТЭЙ ЮМАА ТАНАЙ НАМД ХЭН ИТГЭХИЙН ХУЛГАЙЧДАА
2012-05-18
123:
Зарим амлалтуудаа биелүүлсэн шүү. Тараасан мөнгийг нь ард түмэн бүгд аваа биз дэ
2012-05-18
zochin:
22 jiliin tuuhiig tdg hen buteesiin ed nar l buteesen bizdee bidnii onoodor hursen bga tuvshin tiim basmaar chamalmaar tuvshin yumuu ahnaasaa hj irsen yum chn undes suuriig ni meddeg yum chn hihed ilu oir bh bhdaa
2012-05-18
hyhy:
Ард түмнээ үхэр монголчууд гэдэг чи хэн бэ. Хчтад юм уу. Үлгэр ч гэх шиг. Энэ үлгэр гээд байгаа юмыг чинь хэржгүүлэх боломжийг нь олго лдо доо. Үлгэр үлгэр гэсээр байгаад энэ байдлаараа л бйагаад байх уу?
2012-05-18
Биелэгдэхгүй ээ
zochin:
zarim amlataa ch bieluulsen shuu 22 jil barihdaa ih l yum hiisen odoo biznii hursen bga ene tuvshing hen tsogtsloon buteesiin hen undes suuriig ni tavij ogsiin gedgig bas bodoh l heregtei ene heden huuchichuulaas oor tor barichih zorigtoi chadaltai hun bgamu
2012-05-18
22 jil tor bariltsahdaa hiigeegui baij odoo yaj hiihev dee. elbegdorjiig dagaj hoshgorch duussaan mongolchuudaa.odoo shine songolt
2012-05-18
zochin:
22 jiliin tuuhiig tdg hen buteesiin ed nar l buteesen bizdee bidnii onoodor hursen bga tuvshin tiim basmaar chamalmaar tuvshin yumuu ahnaasaa hj irsen yum chn undes suuriig ni meddeg yum chn hihed ilu oir bh bhdaa
ter oyutolgoi bhgui boltsiin bnldoo
2012-05-18
yun 5 tolgoi ve odoo basl yrisaar bgaa umuu buhel buten 4jil yu hiisen malnuud vee odoo bolio tanai namiin um bish zugeerl bailgaj baidoo
2012-05-18
өбыа:
Үлгэрт итгэсээр байх уу? Үхэр монголчуудаа
2012-05-18