Шинэ iPhone 4S гурав хоногийн дотор дөрвөн сая ширхэг зарагджээ

img

Apple компанийн шинэ бүтээгдэхүүн iPhone 4S худалдаанд гараад гуравхан хонож буй ч дөрвөн сая ширхэг зарагдаж, дэлхийн зах зээлд нэгэн үнэмлэхүй амжилт тогтоогоод байна. Өнгөрсөн баасан гаригт АНУ, Австрали, Канад, Франц, Герман, Япон, Их Британи зэрэг улсуудад iPhone 4S-ийг албан ёсоор худалдаалж эхэлсэн юм. Үүнээс өмнө iPhone 4 өнгөрсөн оны зургадугаар сард худалдаанд гармагцаа 1.7 сая ширхэг зарагдаж дээд амжилт тогтоож байлаа. Аравдугаар сарын 28 дээр дурьдсан улс дээр нэмэгдэж 22 улсад iPhone 4S-ийг худалдаалж эхэлнэ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zoozoo
2011-12-08
GOY YUMAA
2011-11-19
neg iim utastai bolchwol goy oo
2011-11-04