
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгон, Тарвагатайн аманд энэ жил 1050 ажилгүй иргэн төмс, хүнсний ногоо тариалах ажил маргааш эхэлнэ.
Нийслэлийн Засаг даргын санаачлагаар өнгөрсөн жил ажилгүй 800 иргэнийг бүлгийн зохион байгуулалтад оруулж газар тариалан эрхлүүлсэн юм. Тэд өнгөрсөн жил тариалалтын газартаа 100 тонн үрийн төмс суулган 500 гаруй тонн төмс хураан авч, 50 тонн төмсийг энэ жилийн тариалалтад зориулан хадгалсан аж. Мөн ХХАААҮЯ-наас зохион байгуулдаг Намрын ногоон өдрүүд үзэсгэлэнд оролцон нэг кг төмсөө 350-400 төгрөгөөр борлуулан ажил амьдралдаа нэмэрлэжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ