Монголын шилдгүүд Москвад зодоглоно

img

Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 26-27-нд хойд хөршийн нийслэлд болох гэж байна. 41 орны 234 жүдоч хүч үзэх уг тэмцээнд манай улсаас Лондоны олимпийн эрх авсан хийгээд шилдгүүд нийлсэн 17 бөх зодоглохоор мэдүүлгээ илгээсэн байна. Монголын баг хүнийхээ тоогоор эзэн орон ОХУ-ын (тэд жин бүрт дөрөв буюу 28 эрэгтэй, 28 эмэгтэй) дараа хоёрдугаарт орж байна. Одоо олимпийн хамгийн чухал бэлтгэл үе учраас уралдаан тэмцээнээс илүүтэй тандалт их байх биз ээ. Япончууд гэхэд зөвхөн эрэгтэйд 13 бөхтэй очих бол Бразил, Герман зөвхөн эмэгтэй багтай очих нь. Москвад зодоглох Монголын багийн бүрэлдэхүүн: Эрэгтэй: 60 кг: Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар 66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа 73 кг: С.Ням-Очир 81 кг: О.Ууганбаатар, Г.Түвшинжаргал 90 кг: Э.Энхбат -100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн +100 кг: Н.Батсуурь Эмэгтэй: 52 кг: М.Бундмаа, М.Уранцэцэг 57 кг: Д.Сумъяа 63 кг: Ц.Мөнхзаяа 70 кг: Ц.Наранжаргал -78 кг: П.Лхамдэгд “Их дуулга” тэмцээний нийт шагналын санг 154 мянган ам.доллараар тогтоосон бөгөөд жин бүрийн аваргууд 5000, дэд аваргууд 3000ам.долларын шагнал хүртэх бол хүрэл медальтнуудыг тус бүр 1500ам.доллараар мялаах ажээ. Б.Цагаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Z:
MIYA BOL TSAGAANAAGIIN HAANA CH HURJ BARILDAJ CHADAHGUIEE BERTELTEI BAIHAD NI L GANTS 2 HOJSON SHDEE
2012-05-19
jUDO:
Myar ybuulaasaa gej ikh husej bga. Tsagaanaag gargaaduig shuu.. Miyag Olimpic Game-d ybuulaya. Tsagaanaa 2008 onih shigee Usee altan shar Budaj onigoond oroh vii dee.. Yalagdsan bukhud shaltag mundahgui daraa Gemtsen geed yridag.
2012-05-19
Цэрэнноров:
олимпид эрх авсан тамирчдаа явуулах хэрэг байн уу? эрх аваагүй хүмүүсээ явуулах хэрэгтэй одоо хамгийн гол нь бэртэж болохгүйг анхаарна биз дээ. амжилт хүсье Төмөрхүлэг ахдаа амжилт хүсье
2012-05-19
Boh:
Мяарагчааг Олимпод явуулна биз дээ!!! Дандаа явуулна гээд худлаа хуураад байдаг энэ удаа яах вэ??? Мяа ч Цагаанааг гаргадаггүй дээ!!
2012-05-19
jUDO:
Myar ybuulaasaa gej ikh husej bga. Tsagaanaag gargaaduig shuu.. Miyag Olimpic Game-d ybuulaya. Tsagaanaa 2008 onih shigee Usee altan shar Budaj onigoond oroh vii dee.. Yalagdsan bukhud shaltag mundahgui daraa Gemtsen geed yridag.
balzak1213:
neere tiim shuu erh avaagui tamirchidda yavuulan biz
2012-05-18
Harin tiimee. Mungund ni yavchihvuu?
2012-05-18
TJ:
medaliin toloo barilduulj baij tamirchid gemteechihvee!! yamar olympiin erh avah gej baigaa bish ingej shildguudiig bugdiig ni yavuulah hereg baisan uu?
2012-05-18