
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 14 түймэр асч, зургаан түймэр цурманд байна. Тайгад түймэр гарснаас машин, техник явах боломжгүйд хүргэж, гал сөнөөгчид, нутгийн иргэд 10-20 км газар алхаж байж түймрийн захад хүрч байгаа аж. Мөн салхи ихтэй, чиглэл нь байнга өөрчлөгдөж байгаагаас түймэр унтраахад хүндрэл учирчээ.
Хөвсгөлд асч байгаа түймрийг хүний хүчээр унтраах боломж бага учир үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах шаардлага гараад байгаа юм байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан түймрийн хил хязгаар, аль чиглэлд тархаж байгааг тогтоохын тулд нисдэг тэрэгнээс агаарын тандалт хийх шаардлагатай байгаа аж. Түймэр цаашид илт хүндэрвэл Засгийн газар хоорондын гэрээний дагуу хоёр хөршөөс ус цацах төхөөрөмж бүхий нисэх онгоцны тусламж хүсэхээр болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ