
Филиппиний алдарт залуу дуучин Чарис дэлхийн бусад алдартай дуучдын дууг дууриан дуулж, тэднийг “ажилгүй” болгож байна.
Филиппиний дуучин жүжигчин Чарис бага наснаасаа гоё сайхан хоолойгоороо дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж од болсон охин юм. 1992 онд төрсөн тэрээр зүгээр дуучин биш харин бусад алдартай дуучдыг дуурайж, элэглэж, тэдний дууг өөрсдөөс нь дутахааргүй сайхан дуулдгаараа бусад дуучдаас ялгаатай. Мөн телевизийн шоун дээр амьдаараа шууд дуулдаг нь түүний гайхалтай авьяасыг илтгэдэг. Тэрээр анх алдарт дуучин агсан Уитни Хьюстоны хүчирхэг хоолой шаардсан гоё сайхан дуунуудыг дуулж олонд танигдан, оргилын алдарт хүрч байсан. Харин тэрээр сүүлийн үед Жастин Бибер, Лэди Гага, Бритни Спирс, Риана нарын дууг дуулж байгаа. Зарим хөгжмийн зохиолчид түүнийг тэднээс бараг илүү дуулж байна гэсэн дүгнэлтийг өгөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл эдгээр алдартай дуучдыг ажилгүй болгоход тун ойртоод байна.
Дэлхийн алдартай дуучдыг ажилгүй болгож байгаа Чарис 2010 онд бие даасан цомгоо гаргасан нь биллбордод шалгарсан 200 дуунаас 8-т шалгарч анхны Ази гаралтай соло дуучин болсон юм. Хамгийн сүүлд тэрээр Лиязтай хамтарсан Пирамид цомгоо гаргасан нь хит болж байгаа. Энэ онд тэрээр Филиппиний “X FACTOR” телевизийн шоуны шүүгч болох гэрээ байгуулжээ.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ