Жорж Клуни шинэ найз бүсгүйтэйгээ хамт анх удаагаа олны өмнө гарлаа

img

Холливудын нэрт жүжигчин, зартай гоонь эр Жорж Клуни шинэ найз бүсгүй Стейси Киблертэйгээ хамт анх удаагаа улаан хивсний ёслолд оролцлоо. Үүнээс хэдэн сарын өмнө тэднийг найзалж эхэлсэн тухай мэдээлэл тарсан ч олны өмнө хамтдаа гараагүй байсан юм. Жорж Клуни гол дүрийг нь бүтээсэн “The Descendants” киноныхоо нээлтийн ёслолд Стейси дагуулж ирсэн юм байна. Стейси Киблер зартай жүжигчний найз бүсгүй болж, олны өмнө гарахдаа огт ичихээргүй хүн. Учир нь тэрээр урьд нь мэргэжлийн бөхийн шоунд оролцож, хамгийн урт хөлтэй мэргэжлийн бөх хэмээх өргөмжлөлийг хүртсэн тамирчин юм. 51 настай Жорж Клуни 32 настай Стейси Киблер нарын харилцаа хэр удаан үргэлжлэхийг шар хэвлэлүүд өөр өөрийнхөө таамагласаар байгаа. Жорж Клуни гэр бүлийн үүрэг хариуцлагаас бүхий л насаараа зайлсхийж яваа гоонь эр. Түүний өмнөх найз бүсгүй, загвар өмсөгч Элизабетта Каналис үр хүүхэдтэй болох хүсэлтэй гэдгээ хэвлэлээр хэлсэн даруйд Клуни харилцаагаа тасалсан юм. Үүнийг нь мэддэг болоод ч тэр үү Стейси “Би эрчүүдтэй удаан хугацаанд хамт байж, үүрэг хариуцлага үүрэлцэх дургүй” хэмээн мэдэгджээ. Ямар ч байсан одоогоор Жорж Клуни урт хөлтэй, зартай тамирчин бүсгүйгээрээ гоёсоор л байна.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ