Чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ өнөөдөр өндөрлөнө

img

Чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ Спортын төв ордонд 2 дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд Баруун, Говийн, Зүүн, Төвийн, Хангайн нийт 5 бүсээс шалгарсан 450 хөвгүүд, охидууд тус бүр 10 жинд гуч гаруй дасгалжуулагчийн удирдлага дор өрсөлдөж байна. Тус тэмцээнд олимпийн зэрэглэлийн шүүгч 1, олон улсын шүүгч 9, улсын шүүгч 17 нийт 27 шүүгч ажиллаж байгаагийн дотор 3 эмэгтэй шүүгч байна. Өсвөр үеийн УАШТ-ний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Л.Болормаа 14 дэх жилдээ ажиллаж байна. Энэ тэмцээнд тэргүүлсэн хөвгүүд охид энэ онд Киргиз улсын Бишкек хотод болох өсвөр үеийн Ази тивийн аврага шалгаруулах тэмцээн, Азербайжан улсын Баку хотод болох өсвөр үеийн ДАШТ, ОХУ-ын Якут улсад болох Азийн хүүхдийн спортын наадамд оролцох эрх авах юм. Энэ тэмцээнийг “Макс” групп 20 жилийн ойгоо тохиолдуулан ивээн тэтгэн хамтран зохион байгуулж байгаа учир “Макс цом” нэртэйгээр явагдаж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, дэд ерөнхийлөгч О.Баянмөнх, Ло.Энхбаяр, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном тэрчлэн “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, ерөнхий захирал Д.Цэрэнчимэд нар оролцлоо. Тэмцээний эхний хоёр өдрийн дүнг дор толилуулж байна. Хөвгүүд 42 кг 1. Цэвээнсүрэнгийн Цогбадрах /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб/ 2. Арилдийбаатарын Золжаргал /”Хилчин” спорт хороо/ 3. Зулбанзрагчийн Мягмар /”Хилчин” спорт хороо/ 3. Өдөрсодын Даваасүрэн /”Алдар” спорт хороо/ Энэ жинд 22 бөх барилджээ. 46 кг 1. Базардарийн Гүндсамбуу /”Алдар” спорт хороо/ 2. Мөнхбат /Дорноговь аймаг/ 3. С.Бат-Амгалан /Сэлэнгэ аймаг/ 3. Х.Идэрмөнх /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/ Энэ жинд 23 бөх барилджээ. 54 кг 1. Занабудын Занабазар /Баянгол дүүрэг/ 2. Сармандахын Билгүүн /Баянгол дүүрэг/ 3. Амгаланбаатарын Бат-Эрдэнэ /Архангай аймаг/ 3. Пүрэвсүрэнгийн Чинзориг /Налайх дүүрэг/ Энэ жинд 22 бөх барилджээ. 58 кг 1. Баатарчулууны Эрдэнэ-Очир /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын сургууль/ 2. Занабудын Сумьяабазар /Баянгол дүүрэг/ 3. Ган-Эрдэнэийн Билгүүн /Баянгол дүүрэг/ 3. Бямбадорж /Хан-Уул дүүрэг/ Энэ жинд 22 бөх барилджээ. 69 кг 1. Бөхбаатарын Цогтбаатар /Налайх дүүрэг/ 2. Ц.Бэх-Очир /Хан-Уул дүүрэг/ 3. Мөнх-Эрдэнийн Хишигдалай /Архангай аймаг/ 3. Тэрбишийн Батбаяр /”Алдар” спорт хороо/ Энэ жинд 20 бөх барилджээ. 76 кг 1. Ганболдын Төрмөнх /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын сургууль/ 2. Бямбын Содномжамц /Өвөрхангай аймаг/ 3. Цэнджавын Гэндэнсүрэн /Баянгол дүүрэг/ 3. Бат-Оргилийн Болд-Эрдэнэ /Баянхонгор аймаг/ Энэ жинд 16 бөх барилджээ. 100 кг 1. А.Дэлгэрхангай /Сонгино-Хайрхан дүүрэг/ 2. Баасанжавын Самданжамц /Төв аймаг/ 3. Хангайн Наранбаяр /Сэлэнгэ аймаг/ 3. С.Ганзориг /Хан-Уул дүүрэг/ Энэ жинд 15 бөх барилджээ. Охид 38 кг 1. Баяраагийн Халиунаа /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын сургууль/ 2. Баярбаатарын Сарнай /Налайх дүүрэг/ 3. Даваагийн Батчимэг /Баянхонгор аймаг/ 3. Балжиннямын Зулаа /Дархан”Уул аймаг, “Мега-Старс” клуб/ Энэ жинд 12 бөх барилджээ. 40 кг 1. Ганболдын Мөнхцэцэг /Сэлэнгэ аймаг/ 2. Ганхуягийн Нямсүрэн /Архангай аймаг/ 3. Батхорлоогийн Үүрийн туяа /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын сургууль/ 3. Сэржмядаг /Сэлэнгэ аймаг/ Энэ жинд 12 бөх барилджээ. 46 кг 1. Ганбаатарын Отгонцэцэг /”Алдар” спорт хороо/ 2. Лхагважавын Ундрам /”Хилчин” спорт хороо/ 3. Сэдбазарын Энхтунгалаг /Дархан-Уул аймаг, Хасу-Мегаватт клуб/ 3. Батболдын Энхжин /Дархан-Уул аймаг, Хасу-Мегаватт клуб/ Энэ жинд 21 бөх барилджээ. 49 кг 1. Эрдэнэсүхийн Отгонцэцэг /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын сургууль/ 2. Батбаатарын Мөнхтуяа /Сэлэнгэ аймаг/ 3. Олонзаяа /Дорноговь аймаг/ 3. Лхагвадулам /”Алдар” спорт хороо/ Энэ жинд 20 бөх барилджээ. 56 кг 1. Энхбатын Гантуяа /Төв аймаг/ 2. Нямдаваагийн Болдмаа /Сэлэнгэ аймаг/ 3. Мягмарсүрэнгийн Мөнхсүрэн /”Алдар” спорт хороо/ 3. Н.Цэндсүрэн /Хан-Уул дүүрэг/ Энэ жинд 19 бөх барилджээ. 60 кг 1. Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо/ 2. Буянхишиг /”Хангарьд”клуб/ 3. Б.Түмэнжаргал /Говь-Алтай/ 3. Б.Намжим /”Хилчин” спорт хороо/ 70 кг 1. Номин-Эрдэнэ /”Хилчин спорт хороо/ 2. Батхуягийн Золзаяа /Сэлэнгэ аймаг/ 3. З.Оюунгэрэл /Сонгино-Хайрхан дүүрэг/ 3. Д.Дэлгэрмаа /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб/ Энэ жинд 15 бөх барилджээ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ