УИХ-ын гишүүн Д.Энхбатыг авлигачид, дарамтлагчид дуэльд дуудав уу

img

Сүүлийн хэдэн өдрүүдэд улстөр халуунаар буцалж байна. Ер нь сонгуулийн өмнөх жилийн өнгө төрх хийгээд тэмцэл. Хүчтэй нь хүчгүйгээ мөхөсдүүлж зорьсондоо хүрдэг нь байгалийн жам. Гэсэн ч улстөрийн тэмцэл хүчтэй бас хортой. 2008 оны сонгуулиар хоёр “ах” нам олонхийн суудлыг хуваан авч харин “жижиг” гэх тодотголтой нам суудал авч чадсан нь Иргэний Зориг нам болон Ногоон нам байлаа. Тэд явцын дунд нэгдэж ирэх оны сонгуулиар эвсэж өрсөлдөх нь чухал хэмээж байв.Тиймээс ИЗН болон Монголын Ногоон нам өнгөрсөн гуравдугаар сард нэгдэж, ИЗ-НН болж өргөжсөн боловч Улсын Дээд шүүх намын нэрийг бүртгэж аваагүй юм. Харин Монголын Ногоон намыг Иргэний Зориг намтай нэгдэхийг Ногоон намын хэсэг бусаг гишүүд эсэргүүцэж өөрсийн байр сууриндаа баттай зогссон төдийгүй Ногоон намын дүрэмд өөрчлөлт оруулсныг Улсын дээд шүүхэд бүртгүүлж чадсан юм. Тус нам нь дүрэмд оруулсан өөрчлөлтөө бүртгүүлэхээр өмнө нь гурван ч удаа Улсын Дээд шүүхэд хандсан бөгөөд ирүүлсэн материал нь хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тухай бүрд нь татгалзаж байв. Харин хэдхэн хоногийн өмнө хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримтууд хуульд нийцэж байна гэж үзэж, тус намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авснаар ИЗ-НН болон Ногоон намын гишүүд хоорондоо “дайтахад” хүргэсэн юм. Тиймээс өнөөдөр Ногоон намын бага хурлын 15 гишүүн, УИХ-ын гишүүн Д.Энхбат тэргүүтэй намын удирдлагууд Улсын Дээд шүүхээс тайлбар шаардлаа. УИХ-ын гишүүн, ИЗ-НН-ын дарга Улсын дээд шүүхээс тайлбар шаардахаар явахаасаа өмнө хэвлэлийнхэнд хандаж захидал илгээсэн байна. Тэрээр сүүлийн үед “Танай Ногоон намаар юу болоод байна аа” гэсэн асуултад дарагдчихаад байгаа бөгөөд энэ бүхний хариултыг өгсөн юм. Захидалд, “Ногоон намын олонх буюу 90 % нь ИЗН-тэй нэгдэж ИЗ-НН-ийг байгуулахыг дэмжиж, төрийн ордонд Их хурлаа хийж,  нэгдсэн намаа бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан боловч зургаа дахь сардаа гацаад байна. Гэтэл Ногоон намын цөөнх буюу 10% нь намаа нэгтгэхийг эсэргүүцэж мөн хандахад Дээд шүүх тэдний хүсэлтийг хүлээн авч /энэ нь хуулиар хориотой/ манай намын дүрмийг шинэчлэн бүртгэлээ. Энэ шинэ гэгдэх дүрмээрээ тэд намын бүх удирдлагыг сольж, 4 жилдээ дахин Их хурал хийхгүй байх өвөрмөц заалт оруулжээ. Уг нь намын цөөнхөд Их хурал зарлах, албан маягт, тамга тэмдэг хэрэглэж намыг төлөөлөх эрх байдаггүй. Гэсэн ч тэд хууль бусаар Их хурал хийж, намын шинэ удирдлага гэгчээр өөр намд байсан хүмүүсийг шинээр элсүүлэн сонгоод зогсохгүй, намын нэрийн өмнөөс, намын тамга тэмдэггүй бичиг үйлдэн хандахад Дээд шүүх түүнийг нь хүлээн аваад баталгаажуулчихдаг юм байна. Зүйрлэн хэлбэл, энэ бүх үйл явдал нь хөлсний цэргүүд ашиглан хийж буй төрийн эргэлттэй ч төстэй юм уу даа. Мэдээж энэ бол хууль бус үйлдэл. Ёстой чадаж байгаа юманд арга байхгүй гэдгийг бидэнд үзүүлж байх шиг байна. Намын Их хурлыг Намын Бага хурал зарладаг. Гэтэл манай намын Бага хурлын 20 гишүүний 16 нь ИЗ-НН байгуулахын төлөө байсан төдийгүй, дээрх Их хурал гэгчийг болохыг ч мэдээгүй явж байдаг.Мөн тэр Их хуралд ирсэн гэх 100-200 орчим хүмүүсийн ихэнх нь манай намын бүртгэлд ч байхгүй, намын батлахгүй хүмүүс байсан. Дээд шүүх төдийгүй, Монгол улсын аль ч шатны шүүх улс төрийн намын дотоод асуудалд оролцох ёсгүйг хуульчилсан байдаг. Шүүх олонх-цөөнхийн маргааныг хэлэлцдэггүй бөгөөд түүнийг зөвхөн намын дүрмээр л зохицуулдаг хуультай. Дээд шүүх бол үнэхээр хүчтэй, бие даасан төрийн институт. Монгол улсын Ерөнхийлөгч ч энэ хэдэн даварсан шүүгчийг шууд халж сольж чадахгүй. Шүүхийн хараат бус, бие даасан байдал гэдгийн ард нуугдаж, төрийг өөрсдийн гарын хэрэгсэл болгосон тэр хүмүүс хуулийг нулимж, бүгдэд бяр чадлаа гайхуулж байна. Тэд Ерөнхийлөгч, УИХ, Үндсэн хуулийн цэц, улс төрийн намууд ч биднийг яаж ч чадахгүй хэмээн өөртөө хэт итгэлтэйгээр улаан цайм дээрэм хийж байна. Шүүх, хуулийн байгууллагаар явсан олон мянган иргэдийг тэд яаж хүнд суртал, авилгаар дарамталдаг тухай их яригдаж бичигддэг. Бид одоо түүнийг нь бодитойгоор амсаж эхэллээ. Өнөөдөр тэд хууль зөрчөөд зогсохгүй, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, манай ардчиллын ололтыг нулимж байна. Бид үүнийг зөвшөөрсөөр суух гэж үү. Үгүй. Бид энэ бүхнийг өөрчлөх зорилготой хүчин билээ. Бид бол авлига, дарамтыг халах, шударга ёсыг тогтоох хүсэлтэй хүмүүсийн нэгдэл. Тиймд бид хатуу тэмцэнэ. Авилгачид, дарамтлагчид бид бүхнийг дуэльд дуудаж байна. Бид тэр дуэлийг нь хүлээж авлаа. Бид энэ бүх завхралыг халж өөрчлөх л болно. Тэр бол олон түмний хүсч буй өөрчлөлт байх болно. Энэ бол туйлын хэцүү зам гэдгийг бид мэднэ. Тэд шүүхийн хараат бус, бие даасан байдал гэдэг том хамгаалалтын ард нуугдаад, төр гэдэг том хүчийг өөрсдийн зэвсэг болгон хэрэглэж, явцуу эрх ашгийнхаа төлөө улайрч байна. Тэд олон түмнийг, шударга байя гэсэн бүхнийг дарамталж байна. Гэлээ ч бид ялж л таараа. Харин өнгөрсөн 6 сарын туршид бид нэг алдаа хийж иржээ. Бид хуульд хэт хийсвэрээр итгэж иржээ. Бид цаашдаа ч хуулийг хүндэтгэж, түүнийг зөрчих үйлдэл хийхгүй. Гэхдээ бид тэдний хуулийг урвуулан ашиглаж, муу бүхнийг хийх чадварыг бас мартахгүй. Бидний тэмцэл дөнгөж эхэлж байна. Хэцүү ч гэсэн сайн сургамж авлаа. Улс төрийн шинэ хүчинд дардан зам байхгүй гэдгийг дахин харлаа” хэмээн намынхаа талаар тодорхой бичжээ. Юутай ч 2012 оны сонгууль угтсан маргаан Дээд шүүхийг тойрон үргэлжлэх бололтой. Харин УИХ-ын гишүүн Д.Энхбатыг авлигачид, дарамтлагчид үнэхээр дуэльд дуудав уу, аль эсвэл сонгуулийн өмнөх ээлжит шоу байв уу гэдгийг харах л үлдлээ. Ж.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Enkhbatiig demjij bna. Bitgii zorilgoosoo uhraarai! Altaig egneendee negtgej Temceech!
2012-08-23
enhbataa taniig demjij baina. harin ch ingelee geed reitengiig usguchihuj baigaa yum bna sh dee
2011-10-22
- Enhbat aa, hunii yumaar buu huudgene! Hotond orood honi miniih, honind orood hot miniih gedeg dee! Nogoon namin buynaar heden jil zoolon sandald zalarchee chi, EZEN NI YUMAA MEDDEG, EREG NI USAA HASHDGIIG SANA daa !!! Muu l bol hoit talin bor ovoohoi gedeg dee, SHUUH, HUULIINHAND BURUUGAA BUU TOH, ted chini cham shig l ardin HUUHDUUD !
2011-10-19
bi yag vnene dee internetiig hen oryylj irsen yam enhbat xen yls toriin soeliig yarsan yam enhbat bid dvlii bish sonsoj bga bainga sonson bolon
2011-10-19
enkhbataa chi shuu, naaduuldaa bitgii buuj ogoorei
2011-10-19
ÝÍÕÁÀÒ -ÈÉà ÄÝÌÆÈÆ ÁÀÉÃÀÀ د¯!! ÁÈÒÈÉ ØÀÍÒÐÀÀÐÀÉ
2011-10-19
Энхбатыг дэмжиж байна. Яг үнэнийг үнэхээр үнэн хэлжээ. Монгол улсын нүүр царай, төрийн нэр хүнд, ард түмний эрх ашиг ямар байгааг харцгаа. хэн нэг хүний хэлсэн хийж буйг өөр нэгэн хүнд хамааруулан тайлбарлаж байгаа хүмүүс хөөрхий
2011-10-18
Hulgai hiihgui hudlaa helehgui iim l uls bolsondoo, Enhbat yadaj ulsiin mongo idej uugaagui l hundee, deed shuuh bol mongo l ogvol yu ch hiih gazar bolson n uunees iluu yaj batlagdah yum be? Deed shuuhiig bugdiig n solihgui bol Mongol ulsiin hogjild mash ih gai bolno doo
2011-10-18
Бүртгэсэн бүргээгүй ард түмэн ИЗНН-ийг дэмжинээ. Харин тэр энхбаяр, цог, бумялагч нар ч дээ чааваас ёстой холион бантангийн эзэд дээ. Хэний л гар хөл болж байгаа бол доо хөөрхийс
2011-10-18
энхбатыг дэмжиж байгаа шүү. наад новшнууддаа (энхбаяр, цог, бумялагч хэн хэн ч билээ) үзүүлээд өгөөрэй.
2011-10-18
Enxbat 7-r sariin negnii xergiig uduuchixeed 5 xunii ami nasaar UIX-iin gishuunii suudal xudaldaj avsan luivarchin. yalagdaad &-d yavj baisnaa S.Bayariig xergees multruulj uuruu orond ni gishuun bolson xun. Ter uuruu xuuli zurchij baigaa avilgach
2011-10-18
Явж явж цаана нь Намбар Энхбаяр л байгаа ш дээ. Шар дээлт ногоон намыг эрхшээлдээ авч сонгуулийн хуудсанд 3-т бичигдэхийн тулд бүхнийг хийж байна. Ногоон намын гээд байгаа тэр нөхдөд хэдэн тэрбумыг хаясан бол. Шүүхийнхэнд ч гэсэн ахиу л хаяж байна даа
2011-10-18
Enhbat jinhene budlianii ezen. SBayariin buunii nohoi
2011-10-18
ЭНХ БАТ ХУЛХИ ХУЛХИ, ХУДЛАА ХУДЛАА
2011-10-18