Музейн өдөрт зориулсан үзэсгэлэнгүүд гарч байна

img

Өнөөдөр Олон улсын музейн өдөр. Үүний хүрээнд Үндэсний түүхийн музейд “Эх түүх, эх соёл ”арга хэмжээний нээлт болж “Үндэсний музейн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна. Харин байгалийн түүхийн музейд 14.00 цагаас “ Цэцэгчний дурсамж” уулзалт, тасалгааны цэцгийн үзэсгэлэн, Чойжин ламын сүм музейд “ Чойжин сүмийн барилга “ сэдэвт уулзалт ярилцлага болно. Мөн Театрын музейд 16.00 цагаас  “Музейн өнгөрсөн ба одоо” бэсрэг үзэсгэлэн гарах бол  Монголын уран зургийн галерейд 10.00-17.00 цагийн хооронд “Хөөмөл, ардын гар урлал"-ын үзэсгэлэн гарч байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ