
Нидерландын Вант Улсын Амстердамын Их Сургуулийн археологийн Аллаард Пиерсон (Allard Pierson) музейд “Хүлэг морьтон” үзэсгэлэн энэ сарын 15-нд нээлтээ хийжээ. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон 600-1400 оны үед хамаарах эд зүйлсийг дэлгэн үзүүлж байгаа аж.
Уг арга хэмжээг Монгол Улсын Элчин сайдын Яам, Нидерландын Вант Улсын Боловсролын яам, Амстердамын Их Сургууль, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Археологийн хүрээлэн, Нидерландын Вант Улс дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар хамтран зохион байгуулсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ