
Ирэх даваа, мягмар гаригт Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Зэвсэгт хүчний шилдэг офицер, ахлагч шалгаруулах тэмцээн болно. Офицер, ахлагч нарын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн чадавхийг шалгах, цэргийн хөдөлмөрийн онцлогийг сурталчлах зорилготой энэ тэмцээнд Зэвсэгт хүчний анги бүрээс нэг офицер, нэг ахлагч оролцох юм.
Энэ тэмцээн 60 км-ийн явган марш, онолын болон ур чадварын бэлтгэл, марш гүйлтийн тэмцээн гэсэн гурван үе шаттай явагдах аж. Цэргийн хүний ур чадвар, авхаалж самбааг сорих энэ тэмцээний шагнал өндөр. Тэргүүн байр эзэлсэн офицер, ахлагч хоёр өрөө орон сууцаар, II байр гадаадын цэргийн академи, цэргийн дээд сургуульд суралцах эрхийн бичгээр, III байр гэр бүлийн хамт гадаадад амрах эрхийн бичгээр шагнуулах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ