“Ажил амьдралын гараа-2012" хөдөлмөрийн яармаг болно

img

Их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан “Ажил амьдралын гараа-2012" хөдөлмөрийн яармаг энэ сарын 22-ны өдөр Сүхбаатарын талбайд 10.00-14.00 цагт болно. Хөдөлмөрийн төв биржээс зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ нь их, дээд сургууль, коллеж төгсөж буй оюутан залуусыг ажил олгогчидтой уулзуулан, ажил хэрэгч холбоо үүсгэхэд нь туслах, тэднийг ажлын байраар хангах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл түгээх, зорилготой юм. Уг арга хэмжээнд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харъяа байгууллагуудаас гадна Монголын оюутны холбоо, томоохон ажил олгогч байгууллагууд, төрийн болон хувийн хөдөлмөрийн бирж, бизнес инкубатор төв, банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв зэрэг 50 гаруй байгууллага оролцох ажээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Medee shuurai hurgej b.gaad bayarlaa:
Strong
2012-08-10