"Удам" үзэсгэлэн нээлтээ хийнэ

img

Монгол зургийн нэрт төлөөлөгч, мөнгөн тэмдэгт урлаач, бурхан зураач Ц.Минжүүрийн мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Түүнд зориулсан “Удам” нэртэй үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 17.00 цагт Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болно. Дашрамд дурдахад, 1966 онд 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөг, 1981 онд 3, 5, 10, 50, 100 төгрөг, 1983 онд 1, 3-тын дэвсгэртүүд тус тус гарсан байна. Эдгээр мөнгөн тэмдэгтийг зураач Ц.Минжүүр, Д.Цэрэнпил нарын зургаар хэвлүүлж байжээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ