Замбараагүй барилга барих асуудал цэгцэрнэ

img

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний  тодотголыг хэлэлцэн баталлаа. Ерөнхий төлөвлөгөөнд тодотгол оруулснаар хэн нэгэн дураараа  барилга барих биш ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тооцоо судалгаатайгаар нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн байдлаар хийх юм. Цаашид нийслэлийн хөгжил болоод нийгмийн хэрэгцээг хангахад чиглэсэн аливаа ажил хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан байх бөгөөд ингэснээр эмх замбараагүй барилга байгууламж баригдахгүй, иргэдийг  ихээр бухимдуулдаг замын  түгжрэлийг багасгах боломж бүрдэх аж.  Мөн насжилт өндөртэй барилга байгууламжуудыг цэгцлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах асуудлыг  ерөнхий төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэхээр болжээ. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тодотгол орж байгаатай уялдаад нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол оруулах асуудлыг мөн энэ хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна.  Улмаар Нийслэлийн Газрын албанаас газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2025 он хүртэл гаргаж, нийт 470 мянган газрыг бүсчилэн зохион байгуулалтад оруулахаар санал боловсруулсан нь Тэргүүлэгчдийн хурлаас дэмжигджээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зөвшөөрөл:
Зөвшөөрөлгүй барилга барьчихсан байна лээ гээд байдаг Тэр эздийг нь бүгдийг нь барьж хорьж байгаад зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгуулааа ч дээ
2012-05-20
irgen:
odoo tsegtselj barilga barih gazar bgaa ch yum shig ajil hiij bgaa dur esgej jujiglehee bolitsgoo..Tiim l surhii yum bol tengis kino teatriin usan orgiluuryn buurin deer hudlaa shaaj bosgoj bgaa barilgyg nuraachih daa.Ajlaa yag odoonoos ehel l dee.
2012-05-19
үнэнхүү:
жинхэнэ шаалтуурууд, өөрсдөө аль нүх сүв болгонд нь хахууль авч газар өгч байшин бариулчихаад, дараа нь цэглэнэ энэ тэр гээд худлаа шаадагаа зогсооч, тэр эко констракшн гээд газар УБ -ын дуртай газраа ямар ч зөвшөөрөлгүй барилгуудаа барьдаг, бүх асуудал нь хойноосоо урагшаа явдаг, хэлэхээр би бол барахгүй энхболдтойгоо ярь гээд хэлдэг юм билээ, худлаа шаадагаа боль
2012-05-18