“Үндэсний хиймэл дагуул-Бидний ирээдүйд” гар зургийн уралдаан зарлажээ

img

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн газраас мэдээлэл технологийн салбарын чиг үүрэг хариуцсан төрийн болон хувийн хэвшлийн  байгууллагуудын дэмжлэг, хамтын оролцоотойгоор хийж бүтээсэн ололт амжилт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа сурталчилсан ICT Expo үзэсгэлэнг “Мэдээлэлжсэн нийгмийн өдөр”-ийг тохиолдуулан 2004 оноос жил бүр зохион байгуулж ирсэн. Тус үзэсгэлэн яармагийг энэ жил Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, олон нийтэд сансрын технологийн хэрэглээг сурталчлах зорилгоор Япон улсын холбогдох байгууллагуудтай хамтран “Монгол Японы хамтарсан сансрын технологийн форум-үзэсгэлэн” сэдвийн хүрээнд энэ сарын 29-30 хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна.   Уг арга хэмжээний хүрээнд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн газар, Монголын залуу программистуудын холбоо хамтран  энэ сарын 14-25-ны өдрийг хүртэл “Үндэсний хиймэл дагуул – Бидний ирээдүйд” сэдэвт гар зургийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдадын дунд зарлажээ. Энэхүү уралдаанд 11-18 насныхан оролцох бөгөөд монголын ирээдүй болсон хүүхдийн нүдээр сансрын технологи, түүний ач холбогдол мөн ирээдүйгээ хэрхэн төсөөлж, мөрөөдөж байгааг олон нийтэд таниулах гэнэ.   Оролцогчид дунд анги буюу 11-15 нас, ахлах анги буюу 16-18 насны хоёр ангилалаар уг тэмцээнд оролцох бөгөөд  нэг хүн хэдэн ч бүтээл ирүүлж болох юм байна. Зургийн хэмжээ харгалзахгүй бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүн  шилдэг зургаан бүтээлийг сонгон шалгаруулах аж. Мөн “Монгол Японы хамтарсан сансрын технологийн форум, үзэсгэлэн” дээр уралдаанд оролцсон бүх хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргах ба шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.likeit.mn, www.amjilt.com цахим хяагнаас тодруулах боломжтой юм байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ