Төсвийн хүрээний мэдэгдэл дэмжигдлээ

img

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлд тусгаснаар төсвийн алдагдлыг ирэх онд хасах хоёр хувьтай байхаар тооцжээ. Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр төсвийг алдагдалгүй төлөвлөх ёстой. Ингэхгүй бол гадаад орчинд байдал амаргүй, эдийн засгийн уналт үргэлжилсээр байна. Тийм учраас Монгол Улс төсвөө алдагдалгүй төлөвлөх ёстой. Манайд инфляци өндөр байгаагийн бас нэг үзүүлэлт нь төсвийн байгууллагын зардлыг нэмсэнтэй холбоотой. Уг нь бодит эдийн засгийг дэмжвэл баялаг бий болж тэр хэрээр эдийн засгийн өсөлт хангагдах ёстой ч олсноо зөвхөн төсвийн байгууллагынхны зардалд эргүүлээд зарцуулахаар байгаа нь төсвийн төсөөллийг алдагдалгүй төлөвлөхөөс аргагүй байна гэж үзэж, цөөнх болсон юм. Тиймээс Төсвийн хүрээний мэдэгдлийг анхны хэлэлцүүлгээр нь батлах боломжгүй болж чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийх шаардлагатай боллоо. Дээрх хуулийн төслийн талаар байнгын хороон дээр гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар яг одоо УИХ-ын нэгдсэн чуулган дээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ