Албан хаагчдын хойдын буянд зориулж ном хурав
Дорнод аймгийн Баяндун сумын нутагт ой, хээрийн түймэр унтрааж яваад амь эрсэдсэн албан хаагчдын хойдын буян болон түймэрт өртөж түлэгдсэн хоёр албан хаагчийн эрүүл мэндэд зориулж өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд буяны ном хурлаа.
Онцгой байдлын ерөнхий газраас санаачилсан энэхүү ном хурах ёслолд тус хийдийн лам хуврагууд оролцож, амь үрэгдсэн албан хаагчдын хойдын буян, түймэрт өртөж түлэгдсэн хоёр албан хаагчийн хурдан эдгэж илааршихын төлөө ном хурав.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ