Гадаадад сургууль төгсөгчдийн уулзалт ярилцлага болно

img

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 250 дугаар тогтоолоор батлагдсан Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх “Зөгийн үүр” хөтөлбөрийг эхлүүлсэн билээ.   Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гадаадад сургууль төгсөөд эх орондоо эргэн ирж ажиллаж буй болон ажил хайж буй залуусын ажил хэргийн болон анд нөхдийн хэлхээ холбоо үүсгэх, тэдний тулгамдаж буй хэрэгцээт мэдээллээр холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, ажил олгогчидтой уулзуулах, санал бодлоо солилцох, нэгдсэн нэг ойлголцолд хүрэх боломжийг бүрдүүлэх, ажил хэрэг болгоход төр, хувийн хэвшил, иргэний түншлэл, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уулзалт зохион байгуулна.   Уулзалт ярилцлага энэ сарын 23-нд Төр засгийн үйлчилгээний “Элит” цогцолборт 17.00-20.30 цагт зохиогдох аж. Энэ удаагийн уулзалт ярилцлагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Улс орны хөгжлийн ногоон загвар бодлого, дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээний талаар танилцуулна. Мөн Нийслэлийн хөдөлмөрийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Гадаадаас буцан ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрөө танилцуулж, нийслэлийн хөдөлмөрийн бирж дээрх өндөр боловсрол, нарийн мэргэжил шаардсан ажлын байрны эрэлт хэрэгцээний талаар мэдээлэл өгөх аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jil bolgon zohion baiguulah ym bhda?
2012-05-18
к:
Монгол оо гэсэн эх оронч сэтгэл чухал шүү
2012-05-18