
Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 87 жилийн ой, Монгол Улсын баатар, ИНЕГ-ын анхны дарга, хурандаа генерал Б.Цог агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Нисэх загварын уран нислэгийн тэмцээн” маргааш өглөө 09.00 цагт Яармагийн дэнж дээр зохиогдоно.
MASA - Монголын нисэх загварын спортын холбооны дэргэд нисэх загварын спортын тодорхой төрлүүдийг дагнан хөгжүүлэх, мэргэжлийн тамирчдыг бэлтгэх, олон улсын түвшинд хүргэх зорилго бүхий " Гигант", " Шонхор" , "Нисэх загварын мастер клуб " , “Титан" зэрэг клубууд байгуулагдан ажиллаж байгаа аж.
Нисэх загвар нь нас, хүйс, үндэс угсаа, мэргэжил боловсрол үл харгалзан хамгийн өргөн олныг хамарсан техник, технологийн загвар зохион бүтээх спортын нэгэн сонирхолтой төрөл бөгөөд манай оронд нисэх загварын спортыг албан ёсоор 1965 оноос үүсч хөгжсөн гэж үздэг билээ. Сүүлийн жилүүдэд нисэх загварын спорт урьд өмнө манай улсад эрчимтэй хөгжиж байгаагүй радио удирдлагат уран нислэг, агаарын тулалдааны болон дууриамал загварууд, цахилгаан болон тийрэлтэт хөдөлгүүрт онгоцны загварын төрлүүдийг хөгжүүлж иржээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ